brandChamos Cosmetics

Эмгэн хумстай 5тай сэт

170,500₮

Гүн чийгшил өгөх, үрчлээний эсрэг үйлчилгээтэй хамгийн гоё бүтээгдэхүүнээ та бүхэнд танилцуулъя.


Энэ бүтээгдэхүүнийг танилцуулахаас өмнө юуны түрүүнд эмгэн хумсны салстын талаар бяцхан мэдээлэл хүргэе. Эмгэн хумсны салст нь өөрөө маш олон төрлийн ашиг тустай найрлагад ордог. Эртний Грек, Ромын үеэс эхлээд нүүрэн дээрээ эмгэн хумс гүйлгэж, улайлт болон хялгасан үрчлээсийг эмчилдэг байсан. Түүнээс үүдэж арьс арчилгаа болон гоо сайхны найрлагад эмгэн хумсны салстыг түгээмэл хэрэглэх болсон.


Эмгэн хумсны салст нь өөрөө арьсанд гүн тэжээл өгч, арьсыг маш сайн хамгаалж чадахаас гадна, батганы сорви, үрчлээ, язралтын сорвыг бүдгэрүүлж, батга гарахаас урьдчилан сэргийлж өгдөг. Мөн шарх түлэгдэлтийг эдгээхэд тусалж, шархны эрүүл мэндийг дэмжиж өгдөг болохоор бусад найрлагаас илүү давуу талтай найрлагад ордог.


Найрлагадаа эмгэн хумсны салст 300,000ppm орсон бөгөөд энэхүү найрлага нь арьсыг маш гоё чийглэг, өнгөлөг харагдуулахаас гадна, арьсны гүн хүртэл шингэж гүн болон хялгасан үрчлээсийг арилгахад тусална. Мөн найрлагад нь макадамия ойл, гиалуроны хүчил, EGF- аденозин багтсан. Эдгээр найрлага нь арьсыг толийлгож улам гэрэлтүүлэхэд тусалдаг.


Будаг арилгагч чийгшүүлэгчтэй гелэн цэвэрлэгч нь крем, пудр, уруулын будаг, контур гээд бүх төрлийн нүүрний будгийг маш сайн цэвэрлэдэг гелэн бүтэцтэй цэвэрлэгч юм. Чийгшүүлэгч өндөртэй тул цэвэрлэсний дараа нүүр хуурайшихгүй чийглэг хэвээрээ байна.


Эмгэн хумсны найрлагатай тоник нь үрчлээний эсрэг үйлчилгээтэй бөгөөд арьсыг маш гоё чийглэг зөөлөн болгох ба синтелла болон бета мөөгний ханд орсон учир арьсыг 24 цагийн турш толигор өнгөлөг байлгахад тусална.


Эмгэн хумсны найрлагатай сүүн шингэн нь арьсыг маш сайн гүн чийгшүүлэх үйлчилгээг үзүүлдэг. Найрлагадаа эмгэн хумс, жожоба ойл ихээр орсон тул гандаж хуурайшсан арьсыг хурдан хугацаанд чийгшүүлж, өнгийг нь давхар сэргээж өгдөг. Эрс тэс уур амьсгалтай манай орны нөхцөлд илүү тохирох бүтээгдэхүүн юм.


Эмгэн хумсны найрлагатай зовхины тос нь түрхэхэд туйлын хурдан шингэхээс гадна зовхины үрчлээг үр дүнтэй тэнийлгэж өгдгөөрөө илүү давуу талтай. Мөн нүдний эргэн тойронд үүссэн хар хүрээг бүргэрүүлж, арилгах үйлчилгээг давхар үзүүлдэг.


Эмгэн хумсны найрлагатай үрчлээний эсрэг тос

Эмзэг мэдрэмтгий холимог, хуурай гээд бүх төрлийн арьсанд тусгайлан зориулсан энэхүү бүтээгдэхүүн нь үрчлээний эсрэг хамгийн өндөр үр дүнтэй бүтээгдэхүүнүүдийн нэг билээ.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл