Гүн чийгшил өгөх, үрчлээний эсрэг үйлчилгээтэй хамгийн гоё бүтээгдэхүүнээ та бүхэнд танилцуулъя.
Энэ бүтээгдэхүүнийг танилцуулахаас өмнө юуны түрүүнд эмгэн хумсны салстын талаар бяцхан мэдээлэл хүргэе. Эмгэн хумсны салст нь өөрөө маш олон төрлийн ашиг тустай найрлагад ордог. Эртний Грек, Ромын үеэс эхлээд нүүрэн дээрээ эмгэн хумс гүйлгэж, улайлт болон хялгасан үрчлээсийг эмчилдэг байсан. Түүнээс үүдэж арьс арчилгаа болон гоо сайхны найрлагад эмгэн хумсны салстыг түгээмэл хэрэглэх болсон.
Эмгэн хумсны салст нь өөрөө арьсанд гүн тэжээл өгч, арьсыг маш сайн хамгаалж чадахаас гадна, батганы сорви, үрчлээ, язралтын сорвыг бүдгэрүүлж, батга гарахаас урьдчилан сэргийлж өгдөг. Мөн шарх түлэгдэлтийг эдгээхэд тусалж, шархны эрүүл мэндийг дэмжиж өгдөг болохоор бусад найрлагаас илүү давуу талтай найрлагад ордог.
Эмгэн хумсны салстын найрлага орсон байгалийн цэвэр бүтээгдэхүүн нь арьсыг гүн чийгшүүлж, үрчлээний эсрэг үйлчилгээ үзүүлэх ба булбарай торгомсог, гэрэлтсэн болгож өдрийн турш чийгээ хадгална.