Богино хугацаанд арьсыг гүн чийгшүүлж тайвшруулах үйлчилгээтэй цэвэр хөвөнгөөр хийгдсэн энэхүү пад нь синтелла ургамлын хандаар баялаг бөгөөд, давхар цайны модны тос, 1000ппм сэрэмайд орсон.
Синтелла гэх ургамал нь арьсыг гүн чийгшүүлэхээс гадна, арьсыг маш сайн тайвшруулж, эмзэгшсэн арьсыг хурдан хугацаанд эмчилж чаддаг гайхалтай ургамал юм. Бидний хэлж заншсанаар барын өвс билээ.
Сэрэмайд гэх уураг нь арьсны анхдагч давхарга болох эвэрлэг давхаргад байрлаж, ус чийгийг хадгалж, гадны хорт нөлөөнөөс арьсыг маш сайн хамгаалж, бидний арьсыг илүү залуу харагдуулахад тусалдаг уураг юм.
Цайны модны тос нь өөрөө арьсны үрэвсэл намдаах, нүх сүв бөглөрөх, хар батга үүсэхээс сэргийлж өгдөг. Мөн арьсны чийглэг байдлыг алдагдуулахгүйгээр арьсыг гүн цэвэрлэхэд тусалдаг.
Тиймээс энэхүү падыг өглөө оройн арьс арчилгаандаа цэвэрлэгч маягаар, эсвэл нүүрэн дээрээ тавьж тоник маягаар хэрэглэх боломжтой. Таны арьсыг маш гоё зөөлөн булбарай болгохоос гадна, арьсанд үүссэн бохирдлыг гүн цэвэрлэх болно.