Хурдан хугацаанд эрчимтэй цайрах арга! 🍋✨

2024-08-01 06:13
Хурдан хугацаанд эрчимтэй цайрах арга! 🍋✨

Нарны хэт ягаан туяанд арьсны өнгөн хэсэг гэмтсэнээр улайлт үүсэх, борлох, түлэгдэх, арьс хууларч унах гэх мэт асуудлууд үүсэж эхэлдэг. Нимгэн болон зузаан арьстай ч бай арьсны өнгөн давхарга борлож эхэлбэл арьс тодорхой хэмжээгээр гэмтэж эхэлж байгаагийн нэг илрэл юм. Хэт их гэмтсэн, борлосон давхаргыг хамгийн түрүүнд гуужуулах хэрэгтэй.

Хамгийн эхэнд арьсаа гуужуулах!

Гуужуулагч бүтээгдэхүүнээс хамгийн сайн гуужуулагчийн нэг бол яах аргагүй AHA гуужуулагч юм. AHA гуужуулагчийг ихэвчлэн байгалийн гаралтай бүтээгдэхүүн буюу сүү болон жимс жимсгэнээс гарган авдаг. Усанд уусдаг хүчил учраас нүүрний хамгийн өнгөн хэсгийн давхаргад илүү үйлчилгээгээ үзүүлдэг. AHA гуужуулагчийг цагаан батга арилгахад ихэвчлэн ашигладаг. Хуурай, тослог, холимог арьстай хүнд хэрэглэхийг зөвлөдөг.

AHA (Alpha Hydroxy Acid) хүчилд үндсэн 6 төрлийн хүчил багтдаг.

-Гликолийн хүчил (Glycolic Acid) Энэхүү хүчлийг чихрийн нишингээс гарган авдаг. Молекулын хэмжээ нь хамгийн жижиг учраас арьсны гүн рүү хурдан шингэж гүнээс нь арьсыг гуужуулах үйлчилгээг үзүүлдэг.

-Сүүн хүчил (Lactic Acid)

-Бүйлсийн хүчил (Mandelic Acid)

-Нимбэгийн хүчил (Citric Acid)

-Дарсны хүчил (Tartaric Acid)

-Алимны хүчил (Malic Acid) гэх мэт хүчлүүд багтдаг.

AHA (Alpha Hydroxy Acid) гуужуулагчийн арьсанд үзүүлэх нөлөө:

-Нөсөө толбо багасгах

-Арьсны өнгө жигдлэх

-Батга хатаах

-Батганы сорви бүдгэрүүлэх

-Цагаан батга арилгах

-Арьсыг ерөнхийд нь цайруулах

-Хялгасан болон гүн үрчлээ багасгах гэх мэт олон үйлчилгээг давхар үзүүлдэг.

Мэдээж Витамин Ц-тэй бүтээгдэхүүн хэрэглэх!

Арьсыг эрчимтэй цайруулах, арьсны өнгийг жигдлэх, гөлгөр толигор болгох үйлчилгээтэй найрлагуудын нэг бол яах аргагүй витамин ц юм. Витамин Ц орсон бүтээгдэхүүнийг өглөөдөө хэрэглэх нь илүү үр дүнтэй байдаг. Учир нь витамин ц нь антиоксидант гэдэг утгаараа агаарын бохирдол болон чөлөөт радикалаас арьсыг маш сайн хамгаалж чаддаг. Мөн өдрийн цагт хамгийн сайн үйлчилгээг үзүүлдэг.

Витамин Ц-гийн арьсанд үзүүлэх нөлөө:

-Батганы сорви арилгах

-Нөсөө толбо бүдгэрүүлэх

-Арьсны өнгө жигдлэх

-Арьсны уян хатан байдлыг сайжруулах

-Коллагены нийлэгжилт дэмжих

-Хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлэх

-Антиоксидант

-Чөлөөт радикалаас хамгаалах гэх мэт олон үйлчилгээг давхар үзүүлдэг.

Витамин b3 буюу Ниацинамид!

Ниацинамид нь арьс арчилгааны чухал орц найрлагуудын нэг юм. Арьс цайруулах, арьсны өнгө жигдлэх гээд маш олон гайхалтай үйлчилгээг үзүүлдэг ч, тэр дундаа батгатай арьсанд илүү их үйлчилгээг үзүүлдэг.

Ниацинамид (Niacinamide)-ийн арьсанд үзүүлэх нөлөө:

-Арьсыг цайруулж, нөсөө толбо бүдгэрүүлэх

-Арьсны өнгө жигдлэх

-Хуурайшилтыг багасгаж, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлэх

-Батганы эсрэг үйлчилгээ үзүүлэх

-Нүхжилт болон арьсны нүх сүв бөглөрөхөөс хамгаалах

-Арьсны улайлтыг намжаах

-Чөлөөт радикалуудын эсрэг үйлчилгээ үзүүлэх гэх мэт маш олон үйлчилгээг давхар үзүүлдэг.

Ретинойд буюу арьс арчилгааны супер од найрлага!

Ретинойд гэдэг нь витамин А-г агуулсан органик химийн нэгдлүүдийн бүлгийг хэлдэг бөгөөд арьс арчилгаандаа нэвтрүүлснээр хамгийн өргөн хүрээний үр дүнг харах боломжтой арьс арчилгааны идэвхтэй орц юм. Ретинойд нь арьсны эд эсийн метаболизмыг сайжруулж, коллаген үйлдвэрлэлтийг дэмжих тул таны арьсыг цайрахад тусална. Тогтмол хэрэглэснээр арьсны наранд түлэгдсэн хэсэг мэдэгдэхүйц эдгэрч, бараан толбонууд бүдгэрэн, томоохон нүхжилтүүд багасаж, хялгасан үрчлээ алга болж эхэлдэг.

Ретинойд-н арьсанд үзүүлэх нөлөө:

-Арьсны эсийн нөхөн төлжилтийг дэмжих

-Коллагены үйлдвэрлэлийг хурдасгаж хялгасан болон гүн үрчлээг багасгах

-Нөсөө толбо бүдгэрүүлж, арьсыг цайруулах

-Мөн арьсны ерөнхий эрүүл мэндийг дэмжиж залуужуулах, батга эмчлэх үйлчилгээг давхар үзүүлдэг гайхалтай ид шидтэй арьс арчилгааны шилдэг орц найрлагын нэг юм.

Нарны тосыг тогтмол хэрэглэх!

Нарны хамгаалалтыг тогтмол хэрэглэснээр таны түрхсэн найрлагууд нарны хамгаалалтан доор үйлчилгээгээ илүү сайн үзүүлж эхэлнэ. Нарны тос түрхэхгүйгээр наранд эдгээр орц найрлагыг түрхэж явбал, ямар ч чанартай, өндөр үр дүнтэй бүтээгдэхүүн хэрэглэсэн үйлчилгээгээ үзүүлэхгүй. Эсрэгээрээ улам нөсөө толбо тодорч, харласан арьс улам харлаж, гэмтэж эхлэх болно. Тиймээс нарны тосыг тогтмол хэрэглэх хэрэгтэй.

Нарны тосыг хэзээ түрхэх хэрэгтэй вэ?

Нарны тосыг жилийн 365 хоног өдөр бүр түрхэх хэрэгтэй. Гэртээ байх хугацаандаа өглөөний рутин хийсний дараа нарны тосыг түрхэх нь маш чухал юм. Учир нь цонхоор тусаж буй нарны хэт ягаан туяанаас, утас зурагтын дэлгэц, тоос шороо орчны бохирдол зэргээс нарны тос нь таны арьсыг үргэлж хамгаалж өгөх болно. Бидэнд маш буруу хэвшмэл ойлголт байдаг. Зуны улиралд нар хэт хурц тусдаг учраас зуны улиралд л нарнаас маш сайн хамгаалах тос түрхэх хэрэгтэй гэж боддог. Гэтэл өвлийн улиралд нар адилхан тусдаг. Тусах тусахдаа цагаан цасан дээр ойж дээр, доороос бидэн рүү нэвт тусдаг. Тиймээс өвөл, зун, гадна, дотор гэж ялгалгүй нарны тосыг өдөр тутамдаа байнга хэвшил болгон хэрэглэж заншицгаая!

Анхаарах зүйлс!

Цайруулах найрлагууд хэрэглэхдээ хамтад нь хэрэглэж болохгүй орц найрлагууд:

-(Vit C болон Vit A (Retinol) Энэ 2 орц нь хоёулаа хүчиллэг орц тул хамтад нь хэрэглэх үед арьс цочирч хуурайшна. Ретинол нь lipid soluble acid, Vit C нь water soluble acid юм.

-(Vit C болон Niacinamide) Niacinamide орц нь арьсны чөлөөт радикалыг дэмжих, арьсны давхаргыг нэгэн жигд болгох, нөсөө толбо арилгах, цайруулах, батганы эсрэг тэмцэхэд зориулсан орц тул энэ 2 орцыг хамт хэрэглэснээр арьс хуурайшиж, чийгийн дутагдалд орж арьс таталдана.

-(Vit C болон AHA,BHA) AHA,BHA нь гуужуулагч орц найрлага юм. Арьсыг гуужуулсны дараа Витамин Ц хэрэглэх нь арьсыг улам цочроож, эмзэгшүүлэн хуурайшуулдаг. AHA, BHA гуужуулагчийг долоо хоногт 2 удаа хэрэглэх!

Эдгээр орц найрлага орсон бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ хооронд нь зөрүүлж, хамтад нь хэрэглэхгүй байхыг анхаарна уу!

Маш өндөр орц найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэсэн ч арьс нь цаанаасаа бараантаад, нэг л хар бараан, ядарсан, цонхигор харагдаад байвал дотор эрхтнээ мэргэжлийн эмчид үзүүлж, шинжилгээнд хамрагдаарай! Учир нь ходоод, цөс, элэг нь арьсны толь юм.

Зунжингаа борлосон арьсыг эрчимтэй цайруулах багц!

Арьсыг хурдан хугацаанд хоргүйжүүлэх, гуужуулах, гүн чийгшүүлэх, цайруулах үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүд.

Багцаар нь хэрэглээд илүү үр дүнг мэдэр!

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл