AHA, BHA, PHA гэж яг юу юм бол? Яагаад ашиглах хэрэгтэй вэ? 🫧

2024-06-21 04:51
AHA, BHA, PHA гэж яг юу юм бол? Яагаад ашиглах хэрэгтэй вэ? 🫧

Арьсны өнгөн хэсэгт байгаа үхмэл арьсыг гуужуулахад хоёр төрлийн гуужуулагчийг ихэвчлэн ашигладаг.

-Физик гуужуулагч (physical exfoliator)

-Химийн гуужуулагч (chemical exfoliator) гэсэн 2 төрлийн гуужуулагчдыг ашигладаг.

Биет гуужуулагч буюу Физик гуужуулагчийн төрөлд Peeling gel, Scrub гэсэн бичигтэй бүтээгдэхүүнүүд багтдаг. Эдгээр гуужуулагчид нь түрхэж массажлахад бөмбөрч унах, эсвэл дотроо жижиг жижиг ширхэгтэй байдаг. Энэ нь үхэжсэн арьсыг гаднаас нь үрэлтийн хүчээр буюу физик аргаар гуужуулж байна гэсэн үг юм. Дотроо жижиг жижиг хатуу элсэн ширхэгтэй скрабыг хэрэглэх нь нэг талаараа маш том сул талтай байдаг. Энэхүү гуужуулагч нь арьсыг маш ихээр цочроож хуурайшуулж, шинээр гарч ирж байгаа шинэ арьсыг зүсэж гэмтээх эрсдэлтэй байдаг.

Химийн гуужуулагчийн төрөлд AHA (Alpha Hydroxy Acid), BHA (Beta Hydroxy Acid) , PHA (Poly Hydroxy Acid) гэсэн бичигтэй бүтээгдэхүүнүүд багтдаг.

AHA ГЭЖ ЮУ ВЭ? Түүний үндсэн төрөл

AHA гуужуулагчийг ихэвчлэн байгалийн гаралтай бүтээгдэхүүн буюу сүү болон жимс жимсгэнээс гарган авдаг. Усанд уусдаг хүчил учраас нүүрний хамгийн өнгөн хэсгийн давхаргад илүү үйлчилгээгээ үзүүлдэг. AHA гуужуулагчийг цагаан батга арилгахад ихэвчлэн ашигладаг. Хуурай, тослог, холимог арьстай хүнд энэхүү гуужуулагчийг хэрэглэхийг зөвлөдөг.

AHA (Alpha Hydroxy Acid) хүчилд үндсэн 6 төрлийн хүчил багтдаг.

-Гликолийн хүчил (Glycolic Acid) Энэхүү хүчлийг чихрийн нишингээс гарган авдаг. Молекулын хэмжээ нь хамгийн жижиг учраас арьсны гүн рүү хурдан шингэж гүнээс нь арьсыг гуужуулах үйлчилгээг үзүүлдэг.

-Сүүн хүчил (Lactic Acid)

-Бүйлсийн хүчил (Mandelic Acid)

-Нимбэгийн хүчил (Citric Acid)

-Дарсны хүчил (Tartaric Acid)

-Алимны хүчил (Malic Acid) гэх мэт хүчлүүд багтдаг.

BHA ГЭЖ ЮУ ВЭ?

BHA (Beta Hydroxy Acid) хүчлийг Салицилийн хүчил (Salicylic Acid) дангаараа бүрдүүлж байдаг. BHA хүчил нь усанд уусдаггүй тосонд уусдаг төрлийн хүчил юм. Тийм учраас арьсны өнгөн давхаргад биш арьсны гүн давхарга хүртэл үйлчилж арьсыг гуужуулдаг. Хар батга цэвэрлэхэд ихэвчлэн ашигладаг. Тослог болон холимог арьстай хүмүүст энэхүү гуужуулагчийг хэрэглэхийг зөвлөдөг.

PHA ГЭЖ ЮУ ВЭ?

PHA гуужуулагч нь AHA болон BHA-г бодвол молекулын хэмжээ нь харьцангуй том учраас арьсны гүн рүү шингэх хурд нь удаан байдаг. Тийм учраас арьсыг эмзэгшүүлэх, үрэвсэл өгөх нь харьцангуй бага бөгөөд эмзэг мэдрэмтгий арьстай хүмүүст энэхүү гуужуулагчийг хэрэглэхийг санал болгодог. PHA хүчил нь гиалуроны хүчил шиг усыг өөр лүүгээ татах үйлчилгээтэй тул арьсыг хэт хуурайшуулж цочроохгүйгээр илүү чийглэг болгоход тусалдаг.

PHA хүчлийн идэвхтэй орцууд.

-Глюконолактон (Gluconolactone)

-Галактоз (Galactose)

-Сахарын хүчил (Lactobionic Acid)

AHA, BHA, PHA гэх гуужуулагч хүчлүүдийг яагаад ашиглах хэрэгтэй вэ?

Энэ төрлийн хүчлүүд нь арьсны өнгөн хэсэг дээрх үхэжсэн арьсыг маш сайн гуужуулж дахин цоо шинэ арьс гарч ирэхэд тусалдаг. Ингэснээр арьсны өнгө сэргэж, нэгэн жигд болж, илүү гэрэлтэж цайрч эхэлдэг.

Химийн гуужуулагч хүчлүүдийг ашиглахад анхаарах зүйлс!

-Эдгээр химийн гуужуулагчид нь арьсны өнгөн хэсгийг гуужуулж цоо шинэ арьсыг гарган ирж байгаа тул нарны хэт ягаан туяанаас арьсаа заавал хамгаалах шаардлагатай!

-Гуужуулагч бүтээгдэхүүнүүдийг хамгийн ихдээ 7 хоногт 2 удаа хэрэглэх!

Яг одоо туршиж үзэх гуужуулах үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүдийг танилцуулъя.

The Ordinary (Glycolic Acid 7% Toning Solution)

Энэхүү усан суурьтай 7% гликолийн хүчилтэй AHA гуужуулагч тоникийг тогтмол хэрэглэснээр арьсны бүтэц мэдэгдэхүйц толигор болж, арьсны өнгө жигдэрч, гэрэлтсэн арьстай болохоос гадна, арьсыг жигд сайн гуужуулдаг. Мөн зураасан үрчлээг багасгах, батганы сорви, нүхжилтийг багасгах үйлчилгээтэй. Давхар энэхүү бүтээгдэхүүнийг хөвөнд шингээгээд харласан суга, өвдөг, тохой зэргээ арчиж гуужуулж, цайруулах боломжтой.

(Хөвөнд шингээж 7 хоногт 2 удаа арчиж хэрэглэнэ)

Хэт мэдрэмтгий, гэмтсэн, нимгэн арьсанд хэрэглэж болохгүй!

BLANSEN (Vita Bright Zesty Toner Pad)

Найрлагадаа 11 төрлийн амин дэм (Vit C, Vit B complex) агуулсан энэхүү toner pad нь нүхжилт ихтэй, хуурайшилттай, барзгар арьсанд илүү үр дүнтэй нөлөө үзүүлдэг. Арьсны эрүүл тэнцвэртэй байдлыг дэмжих, арьсны бүтцийг сайжруулах, арьсны өнгө сэргээх үйлчилгээг давхар үзүүлдэг. Мөн PHA буюу хамгийн зөөлөн гуужуулах найрлага агуулсан бөгөөд арьсанд үүссэн бохирдол болон үхэжсэн арьсыг маш сайн гуужуулж өгөхөөс гадна арьсыг цочроохгүйгээр цэвэрлэж өгдөг. Энэхүү toner pad-г эмзэгшиж хуурайшсан арьсан дээрээ 3-5 минутын хугацаанд тавьж гүн чийгшил өгөх маягаар эсвэл арьсны бохирдол цэвэрлэх гуужуулагч байдлаар хэрэглэх боломжтой.

Water Peel Tonic (Гүн Чийгшүүлэгч Гуужуулагч Тонер Пад)

Цайруулах, үрчлээг сайжруулах, үхэжсэн арьсыг гуужуулах, арьсыг толигор болгох үйлчилгээтэй тонер пад.

Арьсны жигд бус байдлыг сайжруулж толигор бүтэцтэй болгох PHA гуужуулагчийг өөртөө агуулсан. Зөөлөн гуужуулагч найрлагатай LHA нь арьсны үхэжсэн эсийг маш сайн арчлахаас гадна арьсыг цочроохгүйгээр сайн гуужуулж өгдөг. Эмзэг мэдрэмтгий арьстай хүн ч хэрэглэх боломжтой.

Найрлагадаа гиалуроны хүчил мөн Aqua Barrier агуулсан тул арьсыг дотроос нь чийгээр дүүргэж, чийглэг гэрэлтсэн толигор болгох үйлчилгээг давхар үзүүлнэ. Энэхүү тонер хөвөн нь тэгш болон товгор гэсэн 2 талтай. Тэгш талаар нь арьсны бохирдол, үхэжсэн эд эсээ цэвэрлэх бол товгор талыг нь арьсны бүтцийг сайжруулах, чийг нөхөх зориулалтаар хацар, дух, эрүү, хамар хэсэгтээ тавих боломжтой.

Хайрцагтаа 15 ширхэгтэй. Ширхэгээр авах боломжтой.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл