Витамин b3 буюу Ниацинамид нь ийм гайхалтай орц найрлага байсан юм уу? 💫

2024-06-08 10:30
Витамин b3 буюу Ниацинамид нь ийм гайхалтай орц найрлага байсан юм уу? 💫

Ниацинамид (Niacinamide) гэж юу вэ?

Арьс арчилгаанд Ниацинамид гэж нэрлэгдэж байгаа энэхүү идэвхтэй орц нь бидний бие махбодод байгалиасаа байдаг орц бөгөөд хоол боловсруулалтын шатанд ихээр ашиглагддаг амин дэм юм. Ниацинамид буюу витамин b3 нь хүнсний чиглэлд орж ирэхээрээ Ниацин (Niacin) гэж нэрлэгддэг бөгөөд нүүрс ус төрөгчөөс эрчим хүч гарган авах процесст ашиглагддаг төрлийн амин дэмийг хэлдэг. Арьс арчилгаанд бид ихэвчлэн ниацинамид гэх нэрээр нь нэрлэж заншсан ч энэхүү идэвхтэй орцыг витамин b3, Никотинамид (Nicotinamide) гэж нэрлэх тохиолдол их бий.

Ниацинамид (Niacinamide)-ийн арьсанд үзүүлэх нөлөө

-Арьсыг цайруулж, нөсөө толбо бүдгэрүүлнэ.

Ниацинамид нь бидний арьсанд өнгө өгч буй милланины үйлдвэрлэлийг дарангуйлдаг. Милланин гэдэг нь бидний арьс, үсний өнгийг тодорхойлж буй энзим (Фермент) юм. Арьс нь өөр өөрийгөө хамгаалах зорилгоор милланин гэх энзимийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлдэг учраас арьс цоохортох, өнгө нь хувирах магадлалтай байдаг. Ниацинамидыг хэрэглэж эхэлснээр арьсан дах кератины үйлдвэрлэл нэмэгдэж улмаар арьсны зузаан байдал илүү нэмэгдэж эхэлдэг. Ингэснээр милланины үйлдвэрлэл багасаж арьс цоохортох, сэвхтэх, нөсөө толбо үүсэхээс хамгаалж өгдөг. Арьсанд аль хэдийн үүссэн нөсөө толбыг тарааж, арьсыг цайруулахад чухал нөлөө үзүүлдэг. Мөн батганы сорвыг бүдгэрүүлж арилгахад сайнаар нөлөөлдөг.

-Хуурайшилтыг багасгаж, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ.

Ниацинамид нь арьсны өнгөн хэсгийн хамгаалалтын бүрхүүлийг дэмжиж өгдөг. Арьсны хамгаалалтын бүрхүүлийг дэмжиж өгснөөр арьс нь өөрийнхөө гүнээс чийг тэжээл алдахаас урьдчилан сэргийлж чаддаг. Ингэснээр арьс хуурайших, гүн болон хялгасан үрчлээ үүсэх явцыг удаашруулж өгдөг.

-Батганы эсрэг үйлчилгээг үзүүлнэ.

Хөнгөн хэлбэрийн батганаас урьдчилан сэргийлэх болоод арилгахад ниацинамидыг ашиглаж болдог. Ниацинамид нь бактерийн эсрэг, үрэвслийн эсрэг үйлчилгээ, мөн арьсан дах илүүдэл тослогийг бууруулах үйлчилгээг давхар үзүүлдэг.

-Нүхжилтийг бууруулна.

Нүхжилт гэдэг нь үхэжсэн арьс болон илүүдэл тос хуримтлагдан бөөгнөрсний улмаас бидний арьсны тослог хэсгээр тодорч, томорч харагдахыг нүхжилт гэж хэлдэг. Ниацинамид нь мөн нүхжилтийн эсрэг үйлчилгээтэй идэвхтэй орц юм. Илүүдэл тосыг удирдаж өгөх замаар, бууруулж өгөх замаар нүхжилтийг бууруулдаг.

-Арьсны улайлтыг намжаана.

Бидний арьс эмзэгшиж эсвэл арьсны хамгаалалтын бүрхүүл гэмтсэн тохиолдолд арьсанд улайлт үүсэж эхэлдэг. Ниацинамид нь арьсны хамгаалалтын бүрхүүлийг дэмжиж, эмчилж өгдөг учраас арьсны улайлтын эсрэг үйлчилгээг давхар үзүүлдэг. Төрлөхийн улаан хацартай хүмүүс ч ниацинамидыг ашиглах боломжтой. Төрлөхийн хацрын улайлтыг ниацинамид нь бүр мөсөн эмчилж чадахгүй ч, арьсны бүрхүүлийг зузаан болгож өгснөөр хацрын хэт улайлтыг бууруулж, намжааж өгдөг.

-Чөлөөт радикалуудын эсрэг үйлчилгээтэй

Агаарт байгаа радикалуудын улмаас бидний арьс хамгийн хурдтайгаар хөгширдөг. Ниацинамид нь чөлөөт радикалуудын эсрэг үйлчилгээг тогтвортой үзүүлж чаддаг.

Арьс арчилгаандаа ниацинамид (Niacinamide)-г хэрхэн нэвтрүүлэх вэ?

Арьсны хүчил шүлтийн харьцаа pH-н түвшин нь 1-14 гэсэн хэмжигдэхүүнээр хэмжигддэг бөгөөд, 1-6 хооронд тухайн бүтээгдэхүүний идэвхтэй орц нь хүчиллэг, 7 бол саармаг, 8-14 хүртэл шүлтлэг гэх ангилалд хуваан авч үздэг. Хүний арьсны хүчил шүлтийн тэнцвэр pH 5.5-pH 6.5-н хооронд хэлбэлздэг. Ниацинамид нь pH 7 буюу саармаг түвшинд байдаг учраас арьсанд хэрэглэхэд ямар ч сөрөг нөлөө үзүүлдэггүй. Тийм учраас бусад өөр бүтээгдэхүүнүүдтэй хослуулан хэрэглэх боломжтой. Ниацинамидыг хэрэглэхдээ хүчиллэг бүтээгдэхүүний араас (Витамин C, Ретинойдын) араас хэрэглэхийг зөвлөдөг. Учир нь арьс арчилгааны бүтээгдэхүүнийг хэрэглэх зөв дарааллын тухайд хамгийн шингэнээсээ хамгийн өтгөн рүү гэсэн дарааллаар хэрэглэхийг зөвлөдөг. Мөн арьсны хүчил шүлтийн тэнцвэр (pH) дээр ч хамгийн хүчиллэгээсээ шүлтлэг рүү гэсэн зарчмаар хэрэглэвэл илүү үр дүнтэй гэж үздэг.

Хамгийн сайн чанарын Ниацинамид (Niacinamide)

The Ordinary "Niacinamide 10% + Zinc 1%"

Нүхжилт, батга, нөсөө толбо, тослогжилтийн эсрэг усан суурьтай энэхүү серум нь: Ниацинамид (витамин b3) болон цайр PCA 10%-н өндөр агууламжийг найрлагадаа агуулсан.

Хэрэглэх заавар: Чийгшүүлэгч хөнгөн серумыг 8 долоо хоногийн турш хэрэглэх. Ингэснээр арьсны өнгө гэрэлтэж, цайрахаас гадна, 35 төрлийн арьсны асуудлыг нэг дор шийдэж өгөх болно.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл