Нарны тосыг ерөнхийд нь Chemical (химийн) болон Physical (физикийн) гэсэн хоёр төрөлд хуваан авч үздэг.
🌞 Physical/mineral нарны тос нь арьсан дээр хамгаалалтын давхарга үүсгэж хэт ягаан туяаг ойлгох үйлчилгээг үзүүлдэг. Эмзэг, мэдрэмтгий арьсанд илүү тохиромжтой. Найрлагадаа цайрын исэл (zinc oxide), титаны давхар исэл (titanium dioxide)-г агуулдаг. Энэхүү хоёр найрлага нь таны арьсыг UVA, UVB хорт туяанаас зэрэг хамгаалж өгч байгаа ч гэсэн, найрлагын онцлогоос шалтгаалж бидний мэддэгээр арьс цайрч, арьсан дээр цагаан туяа үүссэн мэт харагддаг. Тиймээс энэхүү төрлийн нарны тосыг сонгон хэрэглэж байгаа бол арьсанд шингэх үйл явцыг нь хүлээх хэрэгтэй.
🌞 Chemical нарны тос нь химийн урвалын тусламжтайгаар нарны хэт ягаан туяаг арьсан доор дулаан болгон хувиргадаг. Гэвч өдрийн турш арьсан доор ялгарч буй дулаан нь нөсөө толбо үүсгэх магадлалыг нэмэгдүүлдэг. Найрлагадаа oxybenzone, avobenzone, octocrylene, homosalate, octyl triazone, octinoxate, ensulizole, enzacamene, mexoryl sx&xl, tinosorb s&m, vvinul A plus гэх мэтчилэн найрлагуудыг агуулдаг. Энэхүү төрлийн нарны тос нь түрхэх төдийд арьсанд хурдан шингэн, хөнгөн мэдрэмж төрүүлж, арьсыг цайруулж харагдуулдаггүй ч эмзэг мэдрэмтгий арьстай хүмүүс, бага насны хүүхдүүд болон жирэмсэн эмэгтэйчүүдэд хэрэглэхийг зөвлөдөггүй. Учир нь арьсыг улайлгах, эмзэгшүүлэх, цочроох магадлалтай.
SPF (Sun Protection Factor) гэдэг нь нарны хэт ягаан туяанаас таны арьсыг хэр их удаан хугацаанд хамгаалж чадаж байгаа үзүүлэлтийг хэлдэг. Жишээ нь SPF 15-тай нарны тос нь таны арьсыг нарны хэт ягаан туяанаас 150 минут орчим идэвхитэй хамгаалж чадна гэсэн үг юм. Тийм учраас нарны тосыг 2-3 цаг тутамд байнга сэргээн түрхэх хэрэгтэй гэж зөвлөдөг. SPF нь нарны хэт ягаан туяа болох UVA (ultra violet aging) хөгшрөлт, үрчлээ үүсэхээс, UVB (ultra violet burning) арьс түлэгдэж гэмтэхээс хамгаалж өгдөг.
-Сэвх, нөсөө толбо үүсгэх
-Гүн болон хялгасан үрчлээ үүсгэх
-Коллаген нийлэгжилтийг сааруулах
-Арьсны хөгшрөлтийг хурдасгах
-Арьсыг унжуулах
-Батганы сорвийг томруулах
-Арьсны өнгийг бараан болгож, харлуулах гэх мэтчилэн маш олон сөрөг нөлөөг үзүүлдэг.
-Арьсыг түлж, улайлгах
-Харшилж загтнуулах
-Арьсыг гэмтээж эмзэгшүүлэх
-Цэврүү үүсгэх
-Хөгшрөлтийг хурдасгах
-Борлож, харлуулах
-Арьсны хорт хавдар үүсгэх гэх мэтчилэн маш аюултай сөрөг нөлөөг үзүүлдэг.
Тиймээс эдгээр хорт туяанаас өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалахын тулд SPF өндөртэй нарны тосыг өдөр тутамд нь байнга хэрэглүүлж занших хэрэгтэй. Мөн 2-3 цаг тутамд нарны тосыг байнга түрхэж сэргээх хэрэгтэй юм шүү.
PA(protection grade of UVA) гэдэг нь UVA туяанаас арьсыг хамгаалах үзүүлэлт юм.
Жишээ нь:
-PA+ нь UVA туяанаас бага хэмжээнд хамгаална.
-PA++ UVA туяанаас дунд хэмжээнд хамгаална.
-PA+++ UVA туяанаас өндөр хэмжээнд хамгаална.
-PA++++ UVA туяанаас маш өндөр хэмжээнд хамгаална гэсэн үзүүлэлт юм.
Нарны тосыг жилийн 365 хоног өдөр бүр түрхэх хэрэгтэй. Гэртээ байх хугацаандаа өглөөний рутин хийсний дараа нарны тосыг түрхэх нь маш чухал юм. Учир нь цонхоор тусаж буй нарны хэт ягаан туяанаас, утас зурагтын дэлгэц, тоос шороо орчны бохирдол зэргээс нарны тос нь таны арьсыг үргэлж хамгаалж өгөх болно.
Бидэнд маш буруу хэвшмэл ойлголт байдаг. Зуны улиралд нар хэт хурц тусдаг учраас зуны улиралд л нарнаас маш сайн хамгаалах тос түрхэх хэрэгтэй гэж боддог. Гэтэл өвлийн улиралд нар адилхан тусдаг. Тусах тусахдаа цагаан цасан дээр ойж дээр, доороос бидэн рүү нэвт тусдаг. Тиймээс өвөл, зун, гадна, дотор гэж ялгалгүй нарны тосыг өдөр тутамдаа байнга хэвшил болгон хэрэглэж заншицгаая!
-Дунд болон долоовор хурууны хэмжээнд тааруулан авч түрхэх. Ойролцоогоор нэг цайны халбаганы тал хэмжээгээр хэрэглэнэ гэсэн үг.
-Гадагш гарахаас өмнө 10-15 минутын өмнө хэрэглэх нь илүү тохиромжтой.
-Арьсандаа жигд түрхэнэ.
-2-3 цаг тутам нарны тосыг сэргээж хэрэглэнэ.
-Cushion, bb cream, foundation гэх мэт бүтээгдэхүүнүүдэд орсон нарны хамгаалалт нь яг нарны тос шиг арьсыг төгс хамгаалж чадахгүй ч нарны тосыг сэргээх үед түрхэх зориулалтаар хийгдсэн болно. Тиймээс нүүрээ будсан үед нарны тосоо сэргээхдээ SPF, PA орсон найрлагатай крем, пүүдрийг ашиглан нарны тосоо сэргээх боломжтой.
Улаан алимаас 10 дахин их полифенолоор баялаг ногоон алимаар хийсэн энэхүү нарны тос нь арьсыг чийгшүүлэх, тайвшруулах, нарны хэт ягаан туяанаас хамгаалах, нүхжилт, тослогийг хянах үйлчилгээг давхар үзүүлдэг.
Амьтны гаралтай орц найрлага ороогүй 100% веган байгалийн гаралтай бүтээгдэхүүн юм.