Ретинойд гэдэг нь витамин А-г агуулсан органик химийн нэгдлүүдийн бүлгийг хэлдэг бөгөөд арьс арчилгаандаа нэвтрүүлснээр хамгийн өргөн хүрээний үр дүнг харах боломжтой арьс арчилгааны идэвхтэй орц юм.
-Арьсны эсийн нөхөн төлжилтийг дэмжих
-Коллагены үйлдвэрлэлийг хурдасгаж хялгасан болон гүн үрчлээг багасгах
-Нөсөө толбо бүдгэрүүлж, арьсыг цайруулах
-Мөн арьсны ерөнхий эрүүл мэндийг дэмжиж залуужуулах, батга эмчлэх үйлчилгээг давхар үзүүлдэг гайхалтай ид шидтэй арьс арчилгааны шилдэг орц найрлагын нэг юм.
Ямар ч төрлийн арьстай хүн ретинойдыг арьс арчилгаандаа хэрэглэснээр гарах үр дүнгүүд сайн байдаг боловч, ялангуяа батга гарамтгай, тослог арьстай хүмүүст ретинойд нь илүү их тохирдог. Эмзэг, хэт хуурай арьстай хүн ретинойдыг хэрэглэх нь арьсыг хэт их цочроох эрсдэл өндөртэй байдаг. Гэхдээ зөв тунгаар тохирсон хэмжээгээр арьсандаа нэвтрүүлж хэрэглэвэл арьсанд тань гарах нөлөө илүү сайн байх болно.
-Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд ретинойдыг хэрэглэх нь сөрөг нөлөөтэй. Учир нь ургийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлдэг. Тиймээс зөвхөн эмчийн жорын дагуу хэрэглэхийг зөвлөж байна.
🎈Retinal (Retinaldehyde)
-Арьсны эмчийн жоргүйгээр авах боломжтой хамгийн хүчтэй ретинойд бол Retinal (Retinaldehyde) юм. Арьсны эсийн түвшинд хүрч Retinal-с нэг удаагийн урвалаар ретинойны хүчил (retinoic acid) болж хувирснаар үйлчилгээгээ үзүүлж эхэлдэг. Retinal агуулсан бүтээгдэхүүнийг сонгох гэж байгаа бол 0.05% концентраттай бүтээгдэхүүнийг сонгоход хангалттай үр дүнг үзүүлэх болно.
🎈Retinol
-Жоргүйгээр авах боломжтой ретинойдуудаас арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдэд хамгийн өргөн ашиглагддаг нь Ретинол юм. Арьсны эсийн түвшинд хүрээд Retinal-с ретинол араас нь (retinoic acid) буюу ретинойны хүчил болж хувирсны дараа үйлчилгээгээ үзүүлж эхэлдэг. Арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдэд ретинолыг 0.1%-1% концентраттайгаар агуулсан нь илбэг байдаг. Энэхүү хувьд агуулагдсан ретинолын арьсанд үзүүлэх нөлөө нь хангалттай сайн түвшинд ажиглагдаж эхэлдэг. 6 сар орчим тасралтгүй хэрэглэснээр илүү үр дүнг мэдэрч эхэлнэ.
🎈Retinol Esters
-Ретинолын нийлмэл эфирүүд буюу Retinol Esters нь маш зөөлөн бүтэцтэй учраас эмзэг арьстай эсвэл арьсандаа анх удаа ретинойд хэрэглэж үзэх гэж байгаа хүмүүст илүү тохиромжтой. Өөрөөр хэлбэл энэ нь нэг талдаа ретинол нөгөө талдаа өөр молекулаас бүрдсэн нийлэмжүүдийг Retinol Esters гэж нэрлэж байгаа юм. Арьсанд хэр үр дүнтэй үйлчилгээг үзүүлэх нь ретинолоос гадна нөгөө талд нь байгаа молекулаас мөн шууд хамаардаг. Арьсны эсийн түвшинд хүрээд 3 шат дамжин ретинойны хүчил болж хувирсны дараа үйлчилгээгээ үзүүлж эхэлдэг.
-Retinyl Palmitate
-Retinyl Acetate
-Retinyl Propionate
-Retinyl Linoleate
Арьс арчилгааны бүтээгдэхүүний орцын жагсаалтад дээрх өргөн ашиглагддаг эфирүүд байх юм бол тухайн бүтээгдэхүүн нь өөрийнхөө орц найрлагад Ретинолын нийлмэл эфир буюу Retinol Esters-г агуулсан гэсэн үг юм.
🎈Retinyl Retinoate
-Ретинойны хүчил, ретинолын нэгдлээс үүссэн ретинойдыг Retinyl Retinoate гэдэг. Арьсны эсийн түвшинд хүрээд ретинойны хүчил нь шууд үйлчилж эхэлдэг бол ретинол нь 2 удаагийн урвалын дараа үйлчилгээгээ үзүүлж эхэлдэг.
🎈Hydroxy-pinacolone retinoate (HPR)
-Hydroxy pinacolone retinoate (HPR) нь шинэ төрлийн ретинойд бөгөөд Ретинолын хүчлийн нийлмэл эфир юм. Арьсны эсийн түвшинд хүрээд хувирах шаардлагагүйгээр шууд үйлчилгээгээ үзүүлж эхэлдэг бөгөөд маш зөөлөн бүтэцтэй байдаг учраас арьсыг цочроох нь бага. Цоо шинэ төрлийн ретинойд тул бусад ретинойдтой харьцуулахад судалсан лабораторийн шинжилгээнүүд харьцангуй бага байдаг. HPR-г өөрөөр Granactive Retiniod гэж нэрлэдэг.
🎈Adapalene
-Өмнө нь жороор олгодог байсан бол одоо жороор олгох шаардлагагүй болсон нэг төрлийн ретинойд нь Adapalene юм. Энэхүү ретинойд нь мөн Differin гэх гелэн бүтэцтэй бүтээгдэхүүнд агуулагддаг. Үрэвсэлт бус батга буюу хар, цагаан батга, арьсны эврийг арилгахад ихэвчлэн ашигладаг.
🎈Retinoic Acid (Tretinoin) (Retin A)
-Ретинойдын хамгийн цэвэр төлөв буюу Ретинойны хүчлийг өөрөөр Tretinoin эсвэл Retin A гэж нэрлэдэг. Арьс арчилгаанд хамгийн анх нэвтрүүлсэн ретинойд юм. 1960-д онд энэхүү орцыг батганы эсрэг эмчилгээнд ашиглаж байсан бол 1970-д оноос эхлэн хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүнүүдэд идэвхтэйгээр ашиглаж эхэлсэн. Tretinoin нь хамгийн хүчтэй ретинойд учраас зөвхөн арьс арчилгааны эмчийн жороор олгодог. Арьсанд үзүүлэх нөлөө нь хамгийн өндөр боловч үүнийгээ дагаад сөрөг нөлөө арьсыг цочроох эрсдэл нь хамгийн өндөр байдаг. Tretinoin-г арьс арчилгаандаа нэвтрүүлж эхэлснээс хойш 3 сарын дотор мэдэгдэхүйц үр дүнг арьсанд үзүүлдэг.
🎈Tazarotene
-Tazarotene нь жороор олгодог крем эсвэл гелэн бүтэцтэй ретинойд юм. Арьсны псориасис болон батга, нарны хэт ягаан туяанаас үүссэн гэмтлийг эмчлэх зорилгоор ашигладаг. Бүтээгдэхүүний орц найрлагад 0.05%-0.1% концентраттайгаар агуулагддаг.
🎈Bakuchiol
-Bakuchiol нь ретинойдын бүлэгт албан ёсоор хамаардаггүй ч арьсанд үзүүлэх нөлөө нь ретинойдуудтай нэлээн төстэй ургамлын гаралтай охь юм. Үрэвслийн эсрэг анти-оксидант, анти-бактери үйлчилгээтэй учраас ретинойд агуулсан бүтээгдэхүүний үйлчлэлийг дэмжих зорилгоор шинэ төрлийн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдэд Bakuchiol-н охийг агуулж өгөх хандлагатай болсон.
Арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдэд ретинолыг 0.1%-1% концентраттайгаар агуулсан нь илбэг байдаг. Энэхүү хувьд агуулагдсан ретинолын арьсанд үзүүлэх нөлөө нь хангалттай сайн түвшинд ажиглагдаж эхэлдэг. 6 сар орчим тасралтгүй хэрэглэснээр илүү үр дүнг мэдэрч эхэлдэг.
1% Ретинол агуулсан ус ороогүй энэхүү бүтээгдэхүүн нь коллаген, эластин алдагдсанаас үүссэн бүхий л асуудлуудыг шийдэхэд тусална. Мөн байгалийн чийгшүүлэгч бодис болох скваланаар дэмжигдсэн бөгөөд, өнгөө алдаж хуурайшсан арьсыг чийгшүүлж, сэргээх үйлчилгээтэй.
Анхааруулга: Ретиноид нь арьсыг хэт ягаан туяанд мэдрэмтгий болгодог. Нарны хамгаалалт нь ретиноид хэрэглэх үед онцгой чухал юм. Энэ бүтээгдэхүүнийг ретинол эсвэл ретинойн хүчил зэрэг бусад ретиноидуудтай хамт хэрэглэж болохгүй. Мөн батга арилгах үйлчилгээ үзүүлдэггүй.
Анхаар: Жирэмсэн болон хөхүүл үед Granactive Retinoid эсвэл Retinol агуулсан найрлага зэрэг ретиноид агуулсан арьс арчилгааны бүтээгдэхүүнээс зайлсхийхийг зөвлөж байна.
Энэхүү тосон бүтэцтэй серум нь хамгийн сайн чанартай ретинойд хэмээх идэвхтэй бодис агуулсан ба коллаген, эластин алдагдсанаас үүссэн динамик өөрчлөлтийг эмчилж, хөгшрөлтийн эсрэг өндөр үйлчилгээ үзүүлдэг маш сайн бүтээгдэхүүн юм.