

Бид бүхний сайн мэдэх алдарт дуучин Justin Bieber-н гэргий Hailey Bieber нь мэргэжлийн балетын бүжигчин билээ. Балетын урлагт тасралтгүй 12 жилийн турш зүтгэсний эцэст хөлдөө бэртэл авснаар балетын карьераа орхиж загварын ертөнц рүү хөл тавьсан юм. Холливуд төдийгүй дэлхийн анхаарлын төвд байдаг энэхүү гайхалтай эмэгтэйн арьс арчилгааны нууцыг хуваалцахгүй орхиж болохгүй. Учир нь Hailey Bieber нь өөрийн гэсэн арьс арчилгааны "Rhode" гэх брэндийг өлгийдөн аваад удаагүй байгаа билээ. Тэрхүү брэнд нь дэлхий дахинд маш хурдан хугацаанд танигдсан бөгөөд ялангуяа уруул өнгөлөгч нь охид бүсгүйчүүдийн дунд хамгийн эрэлттэй бүтээгдэхүүний тоонд орсоор байгаа юм.

Hailey Bieber нь хэт эмзэг, хуурай төрлийн арьстай учраас юманд хурдан эмзэгшиж, амархан харшил өгдөг хэмээн өөрийнхөө арьс арчилгааны талаарх бичлэгтээ хуваалцаж байсан. Нүүр нь хэт эмзэгшиж харшил өгсөн үед, ялангуяа хацар хэсгээр нь улаан тууралтууд гарах магадлалтай байдаг хэмээсэн билээ. Хэт эмзэг хуурай арьстай учраас зөөлөн мөртлөө өтгөн бүтэцтэй хөөсөрдөггүй нүүрний шингэн саванг хэрэглэхийг илүүд үздэг. Ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалан хүнд будалтыг өдөр тутамдаа их хийдэг учраас тэрхүү хүнд будалтаа задалж, арилгахын тулд тосон цэвэрлэгчийг түлхүү хэрэглэдэг гэсэн юм. Хамгийн сонирхолтой нь Hailey тонер болон эссэнзийг огт хэргэлддэггүй бөгөөд нүүрээ цэвэрлэж дууссаныхаа дараа шууд пептидын найрлагатай серумыг хэрэглээд, араас нь шууд пептидын найрлагатай тос хэрэглэдэг талаар дурдсан. Хэт хуурай арьстай учраас арьс арчилгааныхаа хамгийн сүүлд нүүрний ойл (Face oil) тосыг хэрэглэж хуурай арьсаа гүн чийгшүүлдэг хэмээн арьс арчилгааныхаа нууцаас хуваалцахдаа давхар дурдсан. Мөн нарны тосыг өдөр тутамдаа байнга хэрэглэдэг бөгөөд энгийн үедээ бараг нүүрээ буддаггүй учраас өө даралттай нарны тосыг түлхүү сонгон хэрэглэдэг гэсэн юм.

-Peptide
Бидний бие олон төрлийн пептидийг үйлдвэрлэдэг. Зарим пептидүүд нь бидний арьсыг хамгаалж, эдгээж, залуу, уян хатан байлгахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Судалгаагаар зарим төрлийн пептид нь шархны эдгэрэлтийг түргэсгэж, коллагены үйлдвэржилтийг нэмэгдүүлж, гаднаас нь түрхсэн үед ботокстой төстэй үр дүнг харуулдаг гэсэн нь тогтоогдсон. Тиймээс арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдэд пептидийн нэгдлийг улам бүр түгээмэл хэрэглэх болсон.
-Hyaluronic Acid
Гиалуроны хүчил нь хүний биеийн эд эсэд оршдог нүүрс ус хэлбэрийн нэгдэл юм. Өөртөө ус хадгалах хамгийн гайхалтай чадвартай молекул бөгөөд нэг грамм гиалуроны хүчил нь зургаан литр усыг хадгалдаг. Тиймээс гиалуроны хүчил нь хуурайшиж гандсан арьсыг маш хурдан хугацаанд гүн чийгшүүлж, чийгийг нь барьж, арьсны өнгийг сэргээхэд чухал нөлөө үзүүлдэг.
-Niacinamide
Арьс арчилгаанд Ниацинамид гэж нэрлэгдэж байгаа энэхүү идэвхтэй орц нь бидний бие махбодод байгалиасаа байдаг орц бөгөөд хоол боловсруулалтын шатанд ихээр ашиглагддаг амин дэм юм. Ниацинамид буюу витамин b3 нь хүнсний чиглэлд орж ирэхээрээ Ниацин (Niacin) гэж нэрлэгддэг бөгөөд нүүрс ус төрөгчөөс эрчим хүч гарган авах процесст ашиглагддаг төрлийн амин дэмийг хэлдэг. Арьс арчилгаанд бид ихэвчлэн ниацинамид гэх нэрээр нь нэрлэж заншсан ч энэхүү идэвхтэй орцыг витамин b3, Никотинамид (Nicotinamide) гэж нэрлэх тохиолдол их бий.
Ниацинамид нь арьсыг цайруулж, нөсөө толбо бүдгэрүүлэх, хуурайшилтыг багасгаж, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлэх, батганы эсрэг үйлчилгээг үзүүлэх, нүхжилтийг бууруулах, арьсны улайлтыг намжаах, чөлөөт радикалуудын эсрэг үйлчилгээг үзүүлэх гээд маш олон үйлчилгээг давхар үзүүлдэг арьс арчилгааны супер орц найрлагуудын нэг юм.
Hailey арьсан дээр гарсан батгаа огт шахдаггүй. Батгаа үрэвсүүлэхгүйн тулд унтахаасаа өмнө батганы зориулалтын наалтыг нааж хонуулаад өглөө нь хуулж авдаг хэмээн хуваалцсан. Мөн eye patch-г байнга хэрэглэж зовхины арьсаа арчилдаг.
1ш өндгийг саванд хийж байгаад дээрээс нь бага зэргийн зөгийн бал хийж хооронд нь сайн хутгаад нүүрэндээ маск болгон тавьдаг. Арьсандаа маскаа тавиад хатах үед нь бүлээн усаар угаадаг хэмээн хуваалцсан.

Нарны хэт ягаан туяанд арьсны өнгөн хэсэг гэмтсэнээр улайлт үүсэх, борлох, түлэгдэх, арьс хууларч унах гэх мэт асуудлууд үүсэж эхэлдэг. Нимгэн болон зузаан арьстай ч бай арьсны өнгөн давхарга борлож эхэлбэл арьс тодорхой хэмжээгээр гэмтэж эхэлж байгаагийн нэг илрэл юм. Хэт их гэмтсэн, борлосон давхаргыг хамгийн түрүүнд гуужуулах хэрэгтэй. Хамгийн эхэнд арьсаа гуужуулах!Гуужуулагч бүтээгдэхүүнээс хамгийн сайн гуужуулагчийн нэг бол яах аргагүй AHA гуужуулагч юм. AHA гуужуулагчийг ихэвчлэн байгалийн гаралтай бүтээгдэхүүн буюу сүү болон жимс жимсгэнээс гарган авдаг. Усанд уусдаг хүчил учраас нүүрний хамгийн өнгөн хэсгийн давхаргад илүү үйлчилгээгээ үзүүлдэг. AHA гуужуулагчийг цагаан батга арилгахад ихэвчлэн ашигладаг. Хуурай, тослог, холимог арьстай хүнд хэрэглэхийг зөвлөдөг.AHA (Alpha Hydroxy Acid) хүчилд үндсэн 6 төрлийн хүчил багтдаг.-Гликолийн хүчил (Glycolic Acid) Энэхүү хүчлийг чихрийн нишингээс гарган авдаг. Молекулын хэмжээ нь хамгийн жижиг учраас арьсны гүн рүү хурдан шингэж гүнээс нь арьсыг гуужуулах үйлчилгээг үзүүлдэг.-Сүүн хүчил (Lactic Acid)-Бүйлсийн хүчил (Mandelic Acid)-Нимбэгийн хүчил (Citric Acid) -Дарсны хүчил (Tartaric Acid)-Алимны хүчил (Malic Acid) гэх мэт хүчлүүд багтдаг.AHA (Alpha Hydroxy Acid) гуужуулагчийн арьсанд үзүүлэх нөлөө:-Нөсөө толбо багасгах-Арьсны өнгө жигдлэх-Батга хатаах-Батганы сорви бүдгэрүүлэх-Цагаан батга арилгах-Арьсыг ерөнхийд нь цайруулах-Хялгасан болон гүн үрчлээ багасгах гэх мэт олон үйлчилгээг давхар үзүүлдэг.Мэдээж Витамин Ц-тэй бүтээгдэхүүн хэрэглэх!Арьсыг эрчимтэй цайруулах, арьсны өнгийг жигдлэх, гөлгөр толигор болгох үйлчилгээтэй найрлагуудын нэг бол яах аргагүй витамин ц юм. Витамин Ц орсон бүтээгдэхүүнийг өглөөдөө хэрэглэх нь илүү үр дүнтэй байдаг. Учир нь витамин ц нь антиоксидант гэдэг утгаараа агаарын бохирдол болон чөлөөт радикалаас арьсыг маш сайн хамгаалж чаддаг. Мөн өдрийн цагт хамгийн сайн үйлчилгээг үзүүлдэг.Витамин Ц-гийн арьсанд үзүүлэх нөлөө:-Батганы сорви арилгах-Нөсөө толбо бүдгэрүүлэх-Арьсны өнгө жигдлэх-Арьсны уян хатан байдлыг сайжруулах-Коллагены нийлэгжилт дэмжих-Хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлэх-Антиоксидант-Чөлөөт радикалаас хамгаалах гэх мэт олон үйлчилгээг давхар үзүүлдэг.Витамин b3 буюу Ниацинамид!Ниацинамид нь арьс арчилгааны чухал орц найрлагуудын нэг юм. Арьс цайруулах, арьсны өнгө жигдлэх гээд маш олон гайхалтай үйлчилгээг үзүүлдэг ч, тэр дундаа батгатай арьсанд илүү их үйлчилгээг үзүүлдэг.Ниацинамид (Niacinamide)-ийн арьсанд үзүүлэх нөлөө:-Арьсыг цайруулж, нөсөө толбо бүдгэрүүлэх-Арьсны өнгө жигдлэх-Хуурайшилтыг багасгаж, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлэх-Батганы эсрэг үйлчилгээ үзүүлэх-Нүхжилт болон арьсны нүх сүв бөглөрөхөөс хамгаалах-Арьсны улайлтыг намжаах-Чөлөөт радикалуудын эсрэг үйлчилгээ үзүүлэх гэх мэт маш олон үйлчилгээг давхар үзүүлдэг.Ретинойд буюу арьс арчилгааны супер од найрлага! Ретинойд гэдэг нь витамин А-г агуулсан органик химийн нэгдлүүдийн бүлгийг хэлдэг бөгөөд арьс арчилгаандаа нэвтрүүлснээр хамгийн өргөн хүрээний үр дүнг харах боломжтой арьс арчилгааны идэвхтэй орц юм. Ретинойд нь арьсны эд эсийн метаболизмыг сайжруулж, коллаген үйлдвэрлэлтийг дэмжих тул таны арьсыг цайрахад тусална. Тогтмол хэрэглэснээр арьсны наранд түлэгдсэн хэсэг мэдэгдэхүйц эдгэрч, бараан толбонууд бүдгэрэн, томоохон нүхжилтүүд багасаж, хялгасан үрчлээ алга болж эхэлдэг.Ретинойд-н арьсанд үзүүлэх нөлөө:-Арьсны эсийн нөхөн төлжилтийг дэмжих-Коллагены үйлдвэрлэлийг хурдасгаж хялгасан болон гүн үрчлээг багасгах-Нөсөө толбо бүдгэрүүлж, арьсыг цайруулах-Мөн арьсны ерөнхий эрүүл мэндийг дэмжиж залуужуулах, батга эмчлэх үйлчилгээг давхар үзүүлдэг гайхалтай ид шидтэй арьс арчилгааны шилдэг орц найрлагын нэг юм.Нарны тосыг тогтмол хэрэглэх!Нарны хамгаалалтыг тогтмол хэрэглэснээр таны түрхсэн найрлагууд нарны хамгаалалтан доор үйлчилгээгээ илүү сайн үзүүлж эхэлнэ. Нарны тос түрхэхгүйгээр наранд эдгээр орц найрлагыг түрхэж явбал, ямар ч чанартай, өндөр үр дүнтэй бүтээгдэхүүн хэрэглэсэн үйлчилгээгээ үзүүлэхгүй. Эсрэгээрээ улам нөсөө толбо тодорч, харласан арьс улам харлаж, гэмтэж эхлэх болно. Тиймээс нарны тосыг тогтмол хэрэглэх хэрэгтэй.Нарны тосыг хэзээ түрхэх хэрэгтэй вэ?Нарны тосыг жилийн 365 хоног өдөр бүр түрхэх хэрэгтэй. Гэртээ байх хугацаандаа өглөөний рутин хийсний дараа нарны тосыг түрхэх нь маш чухал юм. Учир нь цонхоор тусаж буй нарны хэт ягаан туяанаас, утас зурагтын дэлгэц, тоос шороо орчны бохирдол зэргээс нарны тос нь таны арьсыг үргэлж хамгаалж өгөх болно. Бидэнд маш буруу хэвшмэл ойлголт байдаг. Зуны улиралд нар хэт хурц тусдаг учраас зуны улиралд л нарнаас маш сайн хамгаалах тос түрхэх хэрэгтэй гэж боддог. Гэтэл өвлийн улиралд нар адилхан тусдаг. Тусах тусахдаа цагаан цасан дээр ойж дээр, доороос бидэн рүү нэвт тусдаг. Тиймээс өвөл, зун, гадна, дотор гэж ялгалгүй нарны тосыг өдөр тутамдаа байнга хэвшил болгон хэрэглэж заншицгаая!Анхаарах зүйлс!Цайруулах найрлагууд хэрэглэхдээ хамтад нь хэрэглэж болохгүй орц найрлагууд:-(Vit C болон Vit A (Retinol) Энэ 2 орц нь хоёулаа хүчиллэг орц тул хамтад нь хэрэглэх үед арьс цочирч хуурайшна. Ретинол нь lipid soluble acid, Vit C нь water soluble acid юм.-(Vit C болон Niacinamide) Niacinamide орц нь арьсны чөлөөт радикалыг дэмжих, арьсны давхаргыг нэгэн жигд болгох, нөсөө толбо арилгах, цайруулах, батганы эсрэг тэмцэхэд зориулсан орц тул энэ 2 орцыг хамт хэрэглэснээр арьс хуурайшиж, чийгийн дутагдалд орж арьс таталдана.-(Vit C болон AHA,BHA) AHA,BHA нь гуужуулагч орц найрлага юм. Арьсыг гуужуулсны дараа Витамин Ц хэрэглэх нь арьсыг улам цочроож, эмзэгшүүлэн хуурайшуулдаг. AHA, BHA гуужуулагчийг долоо хоногт 2 удаа хэрэглэх!Эдгээр орц найрлага орсон бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ хооронд нь зөрүүлж, хамтад нь хэрэглэхгүй байхыг анхаарна уу!Маш өндөр орц найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэсэн ч арьс нь цаанаасаа бараантаад, нэг л хар бараан, ядарсан, цонхигор харагдаад байвал дотор эрхтнээ мэргэжлийн эмчид үзүүлж, шинжилгээнд хамрагдаарай! Учир нь ходоод, цөс, элэг нь арьсны толь юм.

Арьсны өнгөн хэсэгт байгаа үхмэл арьсыг гуужуулахад хоёр төрлийн гуужуулагчийг ихэвчлэн ашигладаг.-Физик гуужуулагч (physical exfoliator)-Химийн гуужуулагч (chemical exfoliator) гэсэн 2 төрлийн гуужуулагчдыг ашигладаг.Биет гуужуулагч буюу Физик гуужуулагчийн төрөлд Peeling gel, Scrub гэсэн бичигтэй бүтээгдэхүүнүүд багтдаг. Эдгээр гуужуулагчид нь түрхэж массажлахад бөмбөрч унах, эсвэл дотроо жижиг жижиг ширхэгтэй байдаг. Энэ нь үхэжсэн арьсыг гаднаас нь үрэлтийн хүчээр буюу физик аргаар гуужуулж байна гэсэн үг юм. Дотроо жижиг жижиг хатуу элсэн ширхэгтэй скрабыг хэрэглэх нь нэг талаараа маш том сул талтай байдаг. Энэхүү гуужуулагч нь арьсыг маш ихээр цочроож хуурайшуулж, шинээр гарч ирж байгаа шинэ арьсыг зүсэж гэмтээх эрсдэлтэй байдаг.Химийн гуужуулагчийн төрөлд AHA (Alpha Hydroxy Acid), BHA (Beta Hydroxy Acid) , PHA (Poly Hydroxy Acid) гэсэн бичигтэй бүтээгдэхүүнүүд багтдаг.AHA ГЭЖ ЮУ ВЭ? Түүний үндсэн төрөлAHA гуужуулагчийг ихэвчлэн байгалийн гаралтай бүтээгдэхүүн буюу сүү болон жимс жимсгэнээс гарган авдаг. Усанд уусдаг хүчил учраас нүүрний хамгийн өнгөн хэсгийн давхаргад илүү үйлчилгээгээ үзүүлдэг. AHA гуужуулагчийг цагаан батга арилгахад ихэвчлэн ашигладаг. Хуурай, тослог, холимог арьстай хүнд энэхүү гуужуулагчийг хэрэглэхийг зөвлөдөг.AHA (Alpha Hydroxy Acid) хүчилд үндсэн 6 төрлийн хүчил багтдаг.-Гликолийн хүчил (Glycolic Acid) Энэхүү хүчлийг чихрийн нишингээс гарган авдаг. Молекулын хэмжээ нь хамгийн жижиг учраас арьсны гүн рүү хурдан шингэж гүнээс нь арьсыг гуужуулах үйлчилгээг үзүүлдэг.-Сүүн хүчил (Lactic Acid)-Бүйлсийн хүчил (Mandelic Acid)-Нимбэгийн хүчил (Citric Acid) -Дарсны хүчил (Tartaric Acid)-Алимны хүчил (Malic Acid) гэх мэт хүчлүүд багтдаг.BHA ГЭЖ ЮУ ВЭ?BHA (Beta Hydroxy Acid) хүчлийг Салицилийн хүчил (Salicylic Acid) дангаараа бүрдүүлж байдаг. BHA хүчил нь усанд уусдаггүй тосонд уусдаг төрлийн хүчил юм. Тийм учраас арьсны өнгөн давхаргад биш арьсны гүн давхарга хүртэл үйлчилж арьсыг гуужуулдаг. Хар батга цэвэрлэхэд ихэвчлэн ашигладаг. Тослог болон холимог арьстай хүмүүст энэхүү гуужуулагчийг хэрэглэхийг зөвлөдөг.PHA ГЭЖ ЮУ ВЭ?PHA гуужуулагч нь AHA болон BHA-г бодвол молекулын хэмжээ нь харьцангуй том учраас арьсны гүн рүү шингэх хурд нь удаан байдаг. Тийм учраас арьсыг эмзэгшүүлэх, үрэвсэл өгөх нь харьцангуй бага бөгөөд эмзэг мэдрэмтгий арьстай хүмүүст энэхүү гуужуулагчийг хэрэглэхийг санал болгодог. PHA хүчил нь гиалуроны хүчил шиг усыг өөр лүүгээ татах үйлчилгээтэй тул арьсыг хэт хуурайшуулж цочроохгүйгээр илүү чийглэг болгоход тусалдаг.PHA хүчлийн идэвхтэй орцууд.-Глюконолактон (Gluconolactone)-Галактоз (Galactose)-Сахарын хүчил (Lactobionic Acid)AHA, BHA, PHA гэх гуужуулагч хүчлүүдийг яагаад ашиглах хэрэгтэй вэ?Энэ төрлийн хүчлүүд нь арьсны өнгөн хэсэг дээрх үхэжсэн арьсыг маш сайн гуужуулж дахин цоо шинэ арьс гарч ирэхэд тусалдаг. Ингэснээр арьсны өнгө сэргэж, нэгэн жигд болж, илүү гэрэлтэж цайрч эхэлдэг.Химийн гуужуулагч хүчлүүдийг ашиглахад анхаарах зүйлс!-Эдгээр химийн гуужуулагчид нь арьсны өнгөн хэсгийг гуужуулж цоо шинэ арьсыг гарган ирж байгаа тул нарны хэт ягаан туяанаас арьсаа заавал хамгаалах шаардлагатай!-Гуужуулагч бүтээгдэхүүнүүдийг хамгийн ихдээ 7 хоногт 2 удаа хэрэглэх!Яг одоо туршиж үзэх гуужуулах үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүдийг танилцуулъя.The Ordinary (Glycolic Acid 7% Toning Solution)Энэхүү усан суурьтай 7% гликолийн хүчилтэй AHA гуужуулагч тоникийг тогтмол хэрэглэснээр арьсны бүтэц мэдэгдэхүйц толигор болж, арьсны өнгө жигдэрч, гэрэлтсэн арьстай болохоос гадна, арьсыг жигд сайн гуужуулдаг. Мөн зураасан үрчлээг багасгах, батганы сорви, нүхжилтийг багасгах үйлчилгээтэй. Давхар энэхүү бүтээгдэхүүнийг хөвөнд шингээгээд харласан суга, өвдөг, тохой зэргээ арчиж гуужуулж, цайруулах боломжтой.(Хөвөнд шингээж 7 хоногт 2 удаа арчиж хэрэглэнэ)Хэт мэдрэмтгий, гэмтсэн, нимгэн арьсанд хэрэглэж болохгүй!BLANSEN (Vita Bright Zesty Toner Pad)Найрлагадаа 11 төрлийн амин дэм (Vit C, Vit B complex) агуулсан энэхүү toner pad нь нүхжилт ихтэй, хуурайшилттай, барзгар арьсанд илүү үр дүнтэй нөлөө үзүүлдэг. Арьсны эрүүл тэнцвэртэй байдлыг дэмжих, арьсны бүтцийг сайжруулах, арьсны өнгө сэргээх үйлчилгээг давхар үзүүлдэг. Мөн PHA буюу хамгийн зөөлөн гуужуулах найрлага агуулсан бөгөөд арьсанд үүссэн бохирдол болон үхэжсэн арьсыг маш сайн гуужуулж өгөхөөс гадна арьсыг цочроохгүйгээр цэвэрлэж өгдөг. Энэхүү toner pad-г эмзэгшиж хуурайшсан арьсан дээрээ 3-5 минутын хугацаанд тавьж гүн чийгшил өгөх маягаар эсвэл арьсны бохирдол цэвэрлэх гуужуулагч байдлаар хэрэглэх боломжтой.Water Peel Tonic (Гүн Чийгшүүлэгч Гуужуулагч Тонер Пад)Цайруулах, үрчлээг сайжруулах, үхэжсэн арьсыг гуужуулах, арьсыг толигор болгох үйлчилгээтэй тонер пад.Арьсны жигд бус байдлыг сайжруулж толигор бүтэцтэй болгох PHA гуужуулагчийг өөртөө агуулсан. Зөөлөн гуужуулагч найрлагатай LHA нь арьсны үхэжсэн эсийг маш сайн арчлахаас гадна арьсыг цочроохгүйгээр сайн гуужуулж өгдөг. Эмзэг мэдрэмтгий арьстай хүн ч хэрэглэх боломжтой.Найрлагадаа гиалуроны хүчил мөн Aqua Barrier агуулсан тул арьсыг дотроос нь чийгээр дүүргэж, чийглэг гэрэлтсэн толигор болгох үйлчилгээг давхар үзүүлнэ. Энэхүү тонер хөвөн нь тэгш болон товгор гэсэн 2 талтай. Тэгш талаар нь арьсны бохирдол, үхэжсэн эд эсээ цэвэрлэх бол товгор талыг нь арьсны бүтцийг сайжруулах, чийг нөхөх зориулалтаар хацар, дух, эрүү, хамар хэсэгтээ тавих боломжтой.Хайрцагтаа 15 ширхэгтэй. Ширхэгээр авах боломжтой.

Гиалуроны хүчил гэж юу вэ?Гиалуроны хүчил нь бидний бие махбодод органикаар оршдог бодис бөгөөд бие махбодод агуулагдаж буй гиалуроны хүчлийн тал хувь нь бидний арьсанд оршдог. Арьсанд буй гиалуроны хүчил нь өөртөө усыг татаж өгснөөр арьсыг зөөлөн булбарай болгох, гадаад орчны бохирдлоос бидний бие мах бодийг хамгаалах үүргийг гүйцэтгэдэг.Цаг хугацаа явахын хэрээр хөгшрөлт үүсэх, гадаад орчны нөлөө буюу нарны хэт ягаан туяа, тамхины хэрэглээ, агаарын бохирдол зэргээс үүдэн арьсан дах гиалуроны хүчлийн хэмжээ буурч арьс өөрийгөө хамгаалах, илүү зөөлөн булбарай байх боломж нь алдагдаж эхэлдэг. Тиймээс энэхүү үед гиалуроны хүчлийг арьсандаа хэрэглэж эхэлснээр арьсыг эргүүлэн сэргээж, анхны төлөвт нь оруулах нөхцөлийг бүрдүүлж өгдөг.Арьсыг услагч орц гэж яагаад хэлэгддэг вэ?Гиалуроны хүчил нь (humectant) буюу арьсыг услагч орц гэж хэлэгддэг. Өөрөөр мөн усан чийг өгдөг орц гэж давхар нэрлэгддэг. Ингэж нэрлэж байгаагийн гол шалтгаан нь гиалуроны хүчил нь өөрийнхөө жингээс 1000 дахин их хэмжээний усыг өөртөө татаж, бөөгнүүлж чаддаг учраас тэрхүү хэсэг нь усан чийглэг болдог байна. Арьс чийглэг байх тусам арьсны өөрийнх нь эсийн бүтэц зөв дараалалд орж өөр өөрийгөө хамгаалах, хамгаалалтын бүрхүүл нь улам сайжирч эхэлдэг. 1 молекул гиалуроны хүчил ойролцоогоор 6 литр усыг өөртөө татах боломжтой гэж үздэг. Энэ утгаараа гиалуроны хүчил нь арьс арчилгаанд хамгийн өргөн хүрээнд нэвтэрсэн арьсыг услагч идэвхтэй орцуудын нэг юм.Арьс арчилгаанд агуулагдаж буй гиалуроны хүчлийн хэмжээ 5% хүртэл байдаг бөгөөд арьс арчилгааны аль шатанд ашиглагдах зориулалттай бүтээгдэхүүн бэ? гэдгээс хамаараад хэмжээ нь өөр өөр байдаг.Гиалуроны хүчлийн төрлүүд-Sodium Hyaluronate (Гиалуроны хүчлийн давс) Хамгийн өргөн ашиглагддаг энгийн гиалуроны хүчилМолекулын хэмжээний хувьд дунд зэргийн хэмжээтэй учраас арьсанд хэт гүн шингэхгүйгээр арьсны гадаргуу дээр тогтоц болон сууж, арьсны гадаргуугаас ус чийг ууршин алга болохоос сэргийлж, хамгаалж өгдөг. Бүтээгдэхүүний орц найрлагад хамгийн өргөн хэрэглэгддэг гиалуроны хүчлийн нэг юм.-Hyaluronic Acid (Супер гиалуроны хүчил)Sodium Hyaluronate (Гиалуроны хүчлийн давс)-г бодвол арай жижиг молекулын хэмжээтэй учраас арьсанд илүү гүн шингэдэг. Арьс арчилгаанд ашиглагддаг гол функц нь арьс хоорондын давхаргыг чийгээр дүүргэж, чийг тэжээлийг барих зориулалтаар ашиглагддаг. Тэр ч утгаараа энгийн гиалуроны хүчлээс хэд дахин илүү үйлчилгээ үзүүлдэг супер гиалуроны хүчил гэж хэлэгддэг.-Hydrolyzed Hyaluronic Acid (Нано Гиалуроны Хүчил)Хэмжээний хувьд Hyaluronic Acid (Супер гиалуроны хүчил)-тэй ойролцоо хэмжээтэй. Арьс арчилгаанд арьсны эд эсийн доторх чийгийг дэмжих, эсийн дотоод ус чийгийг нэмэгдүүлэх зориулалтаар ашигладаг.-Hyaluronic Acid Ferment Filtrate (Исэлдүүлсэн гиалуроны хүчил)Исэлдүүлсэн гиалуроны хүчил нь өмнө нь дурдсан гиалуроны хүчлүүдийг бодвол хамгийн жижиг молекултай гиалуроны хүчил бөгөөд арьсны хамгийн гүн давхарга хүртэл шингэн үйлчилж чаддаг учраас бусад гиалуроны хүчлээс илүү давуу талтай. Арьс арчилгаанд үзүүлэх нөлөө нь арьсны уян хатан чанарыг хадгалж, арьсны гүнд усыг хангалттай хэмжээнд өгөх үйлчилгээг үзүүлдэг.Ямар арьстай хүн хэрэглэвэл илүү зохимжтой вэ?Гиалуроны хүчил агуулсан бүтээгдэхүүнүүд нь ихэвчлэн хуурай арьсанд зориулагдсан байдаг. Хатаж гандсан арьсыг гүн чийгшүүлэх, зөөлөн булбарай болгох, арьсыг уян хатан болгох үйлчилгээг үзүүлдэг.Гиалуроны хүчил нь өөр орц найрлагатай харшилдаг уу?Гиалуроны хүчил нь ихэнх бодистой харшилдаггүй. Гэхдээ pH-н түвшин бага хүчлүүдтэй хослуулан хэрэглэхийг зөвлөдөггүй.Жнь: Гликолийн хүчил (Хамтад нь хэрэглэвэл гликолийн хүчлийн нөлөөг саармагжуулж өгдөг учраас бүтээгдэхүүний үйлчилгээ нь үр дүнгээ үзүүлдэггүй)Яг одоо туршиж үзэх гиалуроны хүчилтэй бүтээгдэхүүнүүдийг танилцуулъя.The Ordinary (Hyaluronic Acid 2% + B5)Гиалуроны хүчил болон дараагийн үеийн HA кросполимер, B5 зэргийг нэгтгэсэн усан суурьтай энэхүү бүтээгдэхүүн нь таны арьсны бүх давхаргыг маш сайн чийгшүүлэхээс гадна, арьсыг илүү толигор, булбарай, өнгөлөг залуу болгож харагдуулна.CHAMOS (Hyaluronic Acid Moisture Ampoule)Гиалуроны хүчилтэй энэхүү ампуль нь 7000ppm бичил хэмжээтэй мульт-гиалуроны хүчлээр баялаг бөгөөд давхар хулс модны цэвэршүүлсэн шүүсээр баялаг юм. Найрлагадаа 5 төрлийн пептид, загасны коллеган, пентанол орсон учир таны арьсыг гүн чийгшүүлж, булбарай зөөлөн болгохоос гадна, арьсны өнгийг дээд зэргээр сэргээж, эрүүл толигор гэрэлтсэн арьстай болгоход тусална.Blansen (Hydro Ampoule Toner)Коллаген, гиалуроны хүчил, бэта-глутан мөөг, аденозин зэрэг цэвэр байгалийн гаралтай орц найрлага орсон гелэн бүтэцтэй ампултай тоник нь арьсыг 24 цагийн турш чийглэг, зөөлөн, өнгөлөг байлгахаас гадна үрчлээний эсрэг үйлчилгээтэй.
