
Нарны тосыг ерөнхийд нь Chemical (химийн) болон Physical (физикийн) гэсэн хоёр төрөлд хуваан авч үздэг.
🌞 Physical/mineral нарны тос нь арьсан дээр хамгаалалтын давхарга үүсгэж хэт ягаан туяаг ойлгох үйлчилгээг үзүүлдэг. Эмзэг, мэдрэмтгий арьсанд илүү тохиромжтой. Найрлагадаа цайрын исэл (zinc oxide), титаны давхар исэл (titanium dioxide)-г агуулдаг. Энэхүү хоёр найрлага нь таны арьсыг UVA, UVB хорт туяанаас зэрэг хамгаалж өгч байгаа ч гэсэн, найрлагын онцлогоос шалтгаалж бидний мэддэгээр арьс цайрч, арьсан дээр цагаан туяа үүссэн мэт харагддаг. Тиймээс энэхүү төрлийн нарны тосыг сонгон хэрэглэж байгаа бол арьсанд шингэх үйл явцыг нь хүлээх хэрэгтэй.
🌞 Chemical нарны тос нь химийн урвалын тусламжтайгаар нарны хэт ягаан туяаг арьсан доор дулаан болгон хувиргадаг. Гэвч өдрийн турш арьсан доор ялгарч буй дулаан нь нөсөө толбо үүсгэх магадлалыг нэмэгдүүлдэг. Найрлагадаа oxybenzone, avobenzone, octocrylene, homosalate, octyl triazone, octinoxate, ensulizole, enzacamene, mexoryl sx&xl, tinosorb s&m, vvinul A plus гэх мэтчилэн найрлагуудыг агуулдаг. Энэхүү төрлийн нарны тос нь түрхэх төдийд арьсанд хурдан шингэн, хөнгөн мэдрэмж төрүүлж, арьсыг цайруулж харагдуулдаггүй ч эмзэг мэдрэмтгий арьстай хүмүүс, бага насны хүүхдүүд болон жирэмсэн эмэгтэйчүүдэд хэрэглэхийг зөвлөдөггүй. Учир нь арьсыг улайлгах, эмзэгшүүлэх, цочроох магадлалтай.
SPF (Sun Protection Factor) гэдэг нь нарны хэт ягаан туяанаас таны арьсыг хэр их удаан хугацаанд хамгаалж чадаж байгаа үзүүлэлтийг хэлдэг. Жишээ нь SPF 15-тай нарны тос нь таны арьсыг нарны хэт ягаан туяанаас 150 минут орчим идэвхитэй хамгаалж чадна гэсэн үг юм. Тийм учраас нарны тосыг 2-3 цаг тутамд байнга сэргээн түрхэх хэрэгтэй гэж зөвлөдөг. SPF нь нарны хэт ягаан туяа болох UVA (ultra violet aging) хөгшрөлт, үрчлээ үүсэхээс, UVB (ultra violet burning) арьс түлэгдэж гэмтэхээс хамгаалж өгдөг.

-Сэвх, нөсөө толбо үүсгэх
-Гүн болон хялгасан үрчлээ үүсгэх
-Коллаген нийлэгжилтийг сааруулах
-Арьсны хөгшрөлтийг хурдасгах
-Арьсыг унжуулах
-Батганы сорвийг томруулах
-Арьсны өнгийг бараан болгож, харлуулах гэх мэтчилэн маш олон сөрөг нөлөөг үзүүлдэг.
-Арьсыг түлж, улайлгах
-Харшилж загтнуулах
-Арьсыг гэмтээж эмзэгшүүлэх
-Цэврүү үүсгэх
-Хөгшрөлтийг хурдасгах
-Борлож, харлуулах
-Арьсны хорт хавдар үүсгэх гэх мэтчилэн маш аюултай сөрөг нөлөөг үзүүлдэг.
Тиймээс эдгээр хорт туяанаас өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалахын тулд SPF өндөртэй нарны тосыг өдөр тутамд нь байнга хэрэглүүлж занших хэрэгтэй. Мөн 2-3 цаг тутамд нарны тосыг байнга түрхэж сэргээх хэрэгтэй юм шүү.
PA(protection grade of UVA) гэдэг нь UVA туяанаас арьсыг хамгаалах үзүүлэлт юм.
Жишээ нь:
-PA+ нь UVA туяанаас бага хэмжээнд хамгаална.
-PA++ UVA туяанаас дунд хэмжээнд хамгаална.
-PA+++ UVA туяанаас өндөр хэмжээнд хамгаална.
-PA++++ UVA туяанаас маш өндөр хэмжээнд хамгаална гэсэн үзүүлэлт юм.
Нарны тосыг жилийн 365 хоног өдөр бүр түрхэх хэрэгтэй. Гэртээ байх хугацаандаа өглөөний рутин хийсний дараа нарны тосыг түрхэх нь маш чухал юм. Учир нь цонхоор тусаж буй нарны хэт ягаан туяанаас, утас зурагтын дэлгэц, тоос шороо орчны бохирдол зэргээс нарны тос нь таны арьсыг үргэлж хамгаалж өгөх болно.
Бидэнд маш буруу хэвшмэл ойлголт байдаг. Зуны улиралд нар хэт хурц тусдаг учраас зуны улиралд л нарнаас маш сайн хамгаалах тос түрхэх хэрэгтэй гэж боддог. Гэтэл өвлийн улиралд нар адилхан тусдаг. Тусах тусахдаа цагаан цасан дээр ойж дээр, доороос бидэн рүү нэвт тусдаг. Тиймээс өвөл, зун, гадна, дотор гэж ялгалгүй нарны тосыг өдөр тутамдаа байнга хэвшил болгон хэрэглэж заншицгаая!

-Дунд болон долоовор хурууны хэмжээнд тааруулан авч түрхэх. Ойролцоогоор нэг цайны халбаганы тал хэмжээгээр хэрэглэнэ гэсэн үг.
-Гадагш гарахаас өмнө 10-15 минутын өмнө хэрэглэх нь илүү тохиромжтой.
-Арьсандаа жигд түрхэнэ.
-2-3 цаг тутам нарны тосыг сэргээж хэрэглэнэ.
-Cushion, bb cream, foundation гэх мэт бүтээгдэхүүнүүдэд орсон нарны хамгаалалт нь яг нарны тос шиг арьсыг төгс хамгаалж чадахгүй ч нарны тосыг сэргээх үед түрхэх зориулалтаар хийгдсэн болно. Тиймээс нүүрээ будсан үед нарны тосоо сэргээхдээ SPF, PA орсон найрлагатай крем, пүүдрийг ашиглан нарны тосоо сэргээх боломжтой.

Улаан алимаас 10 дахин их полифенолоор баялаг ногоон алимаар хийсэн энэхүү нарны тос нь арьсыг чийгшүүлэх, тайвшруулах, нарны хэт ягаан туяанаас хамгаалах, нүхжилт, тослогийг хянах үйлчилгээг давхар үзүүлдэг.
Амьтны гаралтай орц найрлага ороогүй 100% веган байгалийн гаралтай бүтээгдэхүүн юм.

🥑 Эрүүл өөх тос, витамин EАвокадо, наранцэцгийн үр, бүйлс нь арьсыг зөөлөн, уян хатан болгоно. Витамин E нь нарны туяаны эсрэг антиоксидант юм.Ногоон навчит ургамалБууцай, кейл, ногоон навчит ургамалд орших лютеин, зеаксантин зэрэг байгалийн пигмент нь арьсны гэрэлтэлт, хамгаалалтыг дэмжинэ.Омега-3 өөх тос агуулсан хүнсТослог загас (яргай, туна, скумбри, сардин) Самар, үр (Грек самар, чиа үр, маалингын үр) нь арьсны чийгшил, уян хатан байдлыг хадгалж, үрэвслийг бууруулна.Каротиноид агуулсан хүнсЛууван, амтат төмс, хулуу, манго бета-каротин нь А витамин болон хувирч, арьсыг хамгаалж, арьсанд эрүүл өнгө төрхийг өгдөг.Пробиотик хүнсТараг, кефир, кимчи, мисо нь гэдэсний бичил биетний тэнцвэрийг дэмжиж, арьсны цэвэр байдлыг сайжруулдаг.Антиоксидант ихтэй жимсЖимсгэнэ (хар нэрс, бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ, анар) усан үзэм нь чөлөөт радикалаас хамгаалж, арьсыг хөгшрөхөөс сэргийлнэ.Витамин Ц-тэй хүнсЦитрус жимс (нимбэг, жүрж, мандарин, грейпфрут) киви, гүзээлзгэнэ, улаан, шар чинжүү, брокколи нь арьсыг гэрэлтүүлж, гэмтлээс хамгаална.Мэдээж ус!Ус нь зөвхөн арьсыг чийгшүүлээд зогсохгүй, арьсны бүхий л давхаргын үйл ажиллагаанд шууд нөлөөлдөг.

Батгыг хамгаалж, эдгэрэлтийг тvргэсгэх наалт хэрэглэх!Батганы наалт заавал хэрэглэх шалтгаанууд: 1. Халдвар орохоос сэргийлнэ.Батга шахах, оролдох vед бохир гараар бактери орох магадлал өндөр байдаг. Наалт нь гаднын бохирдлоос хамгаална.2. Идэвхтэй эмчилгээ vзvvлнэ.Наалтуудын ихэнх нь гидроколлоид бvтэцтэй байдаг ба энэ нь vрэвсэлтэй хэсгээс ялгарах шvvсийг шингээж, эдгэрэлтийг хурдасгана. Зарим нь салицилийн хvчил, цайны модны тос гэх мэт идэвхтэй орц агуулсан байдаг.3. Батгыг шахах хvсэлд автахгvй байхад тусална.Хvмvvс батгаа шахах зуршилтай байдаг бөгөөд энэ нь сорви vvсгэж, vрэвсэл vлдээдэг хамгийн буруу зуршлуудын нэг юм. Харин батганы наалт нь тэр хэсгийг далдалснаар оролдохоос сэргийлэхэд тусалдаг.4. Улайлт, хавдрыг намдаана.Наалт нь vрэвсэл, хавдрыг багасгаж, улайлтыг намдааж өгдөг тул гоо сайхны хувьд ч нэмэртэй.5. Гадаад орчны нөлөөнөөс хамгаална.Тоос шороо, хөлс, нян, нарны туяа зэрэг батганд сөргөөр нөлөөлөх хvчин зvйлсээс хамгаалдаг.6. Будалт хийхээс өмнө наах боломжтой.Ил батгатай vед будгаа шууд тавих нь нөхцөл байдлыг дордуулах эрсдэлтэй. Харин нимгэн батганы наалт дээрээс будалт хийж болохоор тул илvv аюулгvй.Хамгийн үр дүнтэй батганы наалтуудCare Plus Scar Cover Spot Patch 102шХүчтэй наалдацтай тул шархыг цочроохоос хамгаална. 0.1 мм-н нимгэн бүтэцтэй учир арьсан дээр наасан нь тод харагдахгүй. Толбоны талбайн хэмжээнээс хамааран 10 мм болон 12 мм гэсэн хоёр хэмжээний сонголттой.Troubless Invisible Spot Patch - Батганы Наалт 96шЦайны модны тосоор баялаг энэхүү батганы эсрэг зориулалтын наалт нь таны нүүрэн дээр үүссэн батгыг үр дүнтэй тайвшруулж, алга болгохоос гадна батга хатаах, хурдан хугацаанд эдгээх, батганы сорви бүдгэрүүлэх үйлчилгээг давхар үзүүлдэг. Бүх төрлийн арьстай хүн хэрэглэх боломжтой.

Батга гэж юу вэ?Батга нь бидний үхэжсэн арьс, илүүдэл тос арьсны нүх сүвийг бөглөсөн эсвэл батга үүсгэгч бактери болох Propionibacterium acnes (P. acnes) арьсанд халдварласны улмаас үрэвссэнийг хэлнэ.Батга гарах шалтгаан:Гормоны өөрчлөлт, стресс, антибиотикийн их хэрэглээ мөн бусад эм бэлдмэлийн нөлөө, арьсны өөрийнх нь төрөл буюу тухайн хүний генетикийн шинж чанараас шалтгаалан батга үүсэх боломжтой. Мөн нарны хэт ягаан туяа, хоолны дэглэм, буруу хооллолт, амьдралын буруу хэмнэл, дотор эрхтний үйл ажиллагааны доголдол, хангалттай хэмжээнд ус чийгийг арьсанд өгөхгүй байх гэх мэт маш олон шалтгааны улмаас батга үүсэх боломжтой байдаг.Батганы төрлүүд:Батгыг үндсэн 6 төрөлд хуваан авч үздэг. Шинж чанараас нь хамаараад үрэвсэлт бус батга, үрэвсэлт батга гэж 2 ангилдаг. Арьсыг хөөлгөж хавдуулдаггүйг нь үрэвсэлт бус батга гэдэг бөгөөд батганы толгой нь нээлттэй, эсвэл хаалттай хэсгээс нь хамаараад Хар батга (Open Comedone), Цагаан батга (Closed Comedone)гэж нэрлэдэг. Батга үүсгэгч бактери халдварласны улмаас арьс үрэвсэж үүссэн батгыг үрэвсэлт батга гэж нэрлэдэг. Эдгээрийг дотор нь үндсэндээ 4 хуваан ангилдаг. Булдруут батга (Acne Papules), Цэврүүт батга (Acne Pustules), Булцуут батга (Acne Nodules), Цулцан батга (Acne Cysts) гэж нэрлэн ангилдаг.Батганы үндсэн 6 төрөл:1. Цагаан батга (Closed Comedone)2. Хар батга (Open Comedone)3. Булдруут батга (Acne Papules)4. Цэврүүт батга (Acne Pustules)5. Булцуут батга (Acne Nodules)6. Цулцан батга (Acne Cysts)1. Цагаан батга (Closed Comedone)Цагаан батга нь хар батганы адилаар илүүдэл тос болон гуужсан арьс, арьсны нүх сүв, үсний уутанцрыг бөглөснөөс болж үүсдэг. Гэхдээ арьсан дээр бага зэргийн товруу үүссэн байх нь, толгой нь битүү агаарт гарж оксиджоогүй учраас цагаан өнгөтэй харагддаг. Иймээс цагаан батга гэж нэрлэдэг. Цагаан батга нь нүүр, нуруу, цээж, хүзүү мөрөөр голчлон гардаг. Тэр дундаа нүдний эргэн тойрны нимгэн арьсаар их гарах хандлагатай байдаг. Хөнгөн хэлбэрийн батганд тооцогддог бөгөөд бүрэн эдгэтлээ 6-8 долоо хоногийн хугацааг шаарддаг.2. Хар батга (Open Comedone)Арьсны тосны булчирхайгаас ялгарсан тос (себум) болон гуужсан арьс, арьсны нүх сүвийг бөглөсний улмаас гарсан батгыг хар батга гэж нэрлэдэг. Хар батганы толгой нь өөрөө нээлттэй байдаг учраас агаарт оксиджин харлаж харагддаг тиймээс хар батга гэж нэрлэдэг. Хар батга голчлон гардаг хэсгүүд нь нүүр, хүзүү, нуруу, мөр зэргээр илүүтэй голчлон гардаг. Тэр дундаа хамар хэсэгт илүү гарах хандлагатай байдаг. Батганы төрлүүд дотроо хар батга нь хамгийн энгийн буюу хамгийн аюулгүй зөөлөн төрлийн батгадаа ордог. Бүрэн эдгэтлээ 6-8 долоо хоногийн хугацаа шаардагддаг.3. Булдруут батга (Acne Papules)Булдруут батга нь арьсан дээр гарсан товгор тууралтын хэлбэрээр илэрдэг. Хүзүү, цээж, мөр, нуруу гээд биеийн аль ч хэсэгт гарах боломжтой бөгөөд голчлон нүүрэн дээр гарах нь элбэг байдаг. Үсний уутанцар дотроо урагдсаны улмаас P.Acnes буюу батга үүсгэгч бактери нь арьсны хамгийн доод түвшинд хүрч очин халдварласны улмаас булдруут батга голчлон гардаг. Энэ төрлийн батга нь батганы төрөл дотроо дунд хэлбэрийн батганд тооцогддог.4. Цэврүүт батга (Acne Pustules)Цэврүүт батга буюу Acne Pustules гэдэг нь дотроо идээ, илүүдэл тос, гуужсан арьс агуулсан товгор цагаан толгойтой батгыг хэлдэг. Нүүр, нуруу, мөр хавиар голчлон гардаг. Үсний уутанцар урагдан бактери халдварласны дараагаар бидний бие махбодын дархлааны систем энэ хэсгийг эмчлэх зорилгоор их хэмжээний цагаан эсийг илгээдэг нь цэврүүт батганы доторх идээг голчлон бүрдүүлж өгдөг. Энэ төрлийн батга нь батганы төрлүүд дотроо дунд хэлбэрийн батганд тооцогддог.5. Булцуут батга (Acne Nodules)Булцуут батга буюу Acne Nodules гэдэг нь хүрэхэд хөндүүртэй илүү том талбайг эзэлсэн батгыг хэлдэг. Булдруут болон цэврүүт батга нь арьсны гадаргуу дээр байдаг бол булцуут батганы нэг асуудал нь арьсны илүү гүнд байдаг учраас толгойгүй байдаг. Арьсны уутанцар гэмтсэний улмаас арьсны гүнийн түвшин рүү орж бохирдол үүссэний дээр, хавь ойрын бусад нүх сүв рүү халдсан учраас тухайн хэсэгтээ булцуу үүсдэг. Булцуу нь дотроо цэврүүтэй байх бөгөөд хамгийн гол нь хүрэхэд маш хөндүүртэй байдаг. Голчлон нүүр болоод цээж, нуруун дээр гардаг. Энэ төрлийн батга нь хүнд хэлбэрийн батганд тооцогддог.6. Цулцан батга (Acne Cysts)Цулцан батга буюу Acne Cysts гэдэг нь батганы хамгийн хүнд хэлбэр бөгөөд хүрэхэд зөөлөн, хөндүүртэй, дотроо шингэн бүхий үрэвсэлт батга юм. Ерөнхийдөө булдруут батгатай төстэй хэлбэрээр үүсдэг гэж хэлж болно. Булдруут батганы илүү хүндрүүлсэн хэлбэр юм. Цулцан батга нь дотроо цэврүү болон цустай байдаг гэм нь идгэснийхээ дараа маш гүн сорви үлдээдэг. Нүүр, хүзүү, цээж, мөр болон гаран дээр гарах нь элбэг.Батгыг эмчлэхэд ашигладаг орц найрлагууд:Батганы төрлүүдээс хамаараад эмчлэх арга нь өөр өөр байдаг. Арьсны мэргэжлийн эмчид хандвал илүү тохирсон эмчилгээг зөвлөх болно. Гэхдээ бид өдөр тутамдаа ямар орц найрлага орсон бүтээгдэхүүнийг хэрэглэвэл эдгээр 6 төрлийн батганаас салж болох тухай бяцхан ойлголт авцгаая.Үрэвсэлт бус батга буюу хар болон цагаан батгыг эмчлэхэд дараах орц найрлага орсон бүтээгдэхүүнийг ашигладаг.1. Салицилийн хүчил2. Бензоилпероксид3. Хүхэр гэх мэт эдгээр орц найрлагыг ашигладаг.Үрэвсэлт батганд дараах орц найрлага орсон бүтээгдэхүүнийг ашигладаг.4. Никотинамид (Niacinamide)5. Тетрациклин (Эритромицин)6. Изотертинион гэх мэт орц найрлага орсон бүтээгдэхүүнийг ашигладаг.1. Салицилийн хүчилБатганы эмчилгээнд хамгийн өргөн ашиглагддаг идэвхтэй орцуудын нэг бол яах аргагүй Салицилийн хүчил юм. Салицилийн хүчил нь байгалийн гаралтай гуужуулагч шинж чанартай болоод тос нэвтлэх чадамж нь өөрөө энэхүү орцыг батганы эсрэг ашиглах хамгийн зохимжтой орц болгодог. Энэхүү хүчил нь BHA төрлийн хүчилд тооцогддог. BHA хүчил нь арьсыг гуужуулж, арьсны нүх сүврүү орж тосыг цэвэрлэн гаргадаг учраас цагаан батга, хар батга зэрэг арьсны нүх сүвийг гуужсан арьс бөглөсөн үед цэвэрлэх зорилгоор ашиглахад тохиромжтой орц найрлагын нэг юм. Салицилийн хүчил нь арьс арчилгааны олон төрлийн бүтээгдэхүүнд агуулагддаг. Жнь: Тонер, серум, гуужуулагч, угаагч, цэвэрлэгч гэх мэт бүтээгдэхүүнүүдэд агуулагддаг.2. БензоилпероксидБензоилпероксид нь арьсны нүх сүв үсний уутанцрын гүнд шигдэн орсон батга үүсгэгч бактерийг цэвэрлэн гарган авч устгадаг орцуудын нэг юм. Батга үүсгэгч бактерийн эсрэг байдгийн зэрэгцээ улайлт, үрэвслийн эсрэг байдаг учраас батганы эсрэг эмчилгээнд өргөн дэлгэр ашиглагддаг. Энэхүү орц найрлагыг заавал арьсны эмчийн жороор олгодог.3. ХүхэрХүхэр нь батга үүсгээд байгаа илүүдэл тослогийг өөртөө ууж шингээх үйлчилгээг үзүүлдэг. Цаашлаад үхэжсэн арьс хатаахад тусалдаг. Гэхдээ хүхрийн орц найрлага орсон бүтээгдэхүүн тун ховор байдаг. Хамаагүй хэрэглэхийг зөвлөхгүй!4. Никотинамид (Niacinamide)Никотинамид (Niacinamide) нь арьс арчилгааны од орцуудын нэг юм. Энэхүү орц нь үрэвслийг намжаан, арьсны гадаргуугаас чийг ууршин алга болохоос сэргийлж өгдөг. Мөн батга гарахаас урьдчилан сэргийлэхэд тусалдаг орц найрлага юм. Илүүдэл тос ялгарах процессыг зохицуулж өгсний дээр арьсны чийгийг тогтворжуулж өгдөг учраас батга гарахаас урьдчилан сэргийлээд зогсохгүй мөн үрэвсэлт батгыг намжаах, тайвшруулахад ашигладаг жоргүйгээр олгодог идэвхтэй орцуудын нэг юм.5. Тетрациклин (Эритромицин)(P.Acnes) бактерийн эсрэг ашиглах зориулттай уудаг антибиотик юм. Эмчийн жороор олгодог. Дунд болоод хүнд хэлбэрийн батгыг эмчлэх зорилгоор ашигладаг. Эмчийн жороор!6. ИзотертинионИзотертинион нь хурц хэлбэрийн батгыг эмчлэх зорилгоор ашигладаг. Эмчийн жороор олгоно!Урагт сөргөөр нөлөөлдөг тул жирэмсэн эмэгтэйчүүд хэрэглэж болдоггүй. Энэхүү эм нь арьсыг асар их хуурайшуулах хандлагатай байдаг!Улаан, идээт, үрэвсэлтэй батганы тос 13gACNON крем нь БНСУ-д үйлдвэрлэгддэг, улайж хавдсан болон идээт батганд зориулсан хэсэгчилсэн түрхлэг эмчилгээ (spot treatment) юм. Батганы үрэвслийг богино хугацаанд намдааж, улайлт хаван багасган, батгыг хурдан хатаж эдгэхэд дэмжлэг үзүүлдэг.Энэхүү тос нь батганы гол шалтгаан болох үрэвсэл болон нянгийн өсөлтийг зэрэг дарж ажилладаг.1. Улайж, хавдсан батгыг тайвшруулж, үрэвсэл намдаана2. Батга үүсгэгч нянгийн өсөлтийг бууруулна3. Идээт батгыг хурдан хатааж, багасганаГол идэвхтэй найрлага:1. Ibuprofen piconol (Үрэвслийг намдаах үйлчилгээтэй)2. Isopropyl methylphenol (Нянгийн эсрэг үйлчилгээтэй)Эдгээрийн хослол нь батгыг дотроос нь тайвшруулж, гаднаас нь цэвэрлэж өгдөг.Хэрэглэх заавар:1. Нүүрээ зөөлөн цэвэрлэж, бүрэн хатаана.2. Батгатай хэсэг дээр маш бага хэмжээтэй түрхэнэ.3. Өдөрт 1–3 удаа хэрэглэх боломжтой.Бүх нүүрэнд түрхэхгүй, зөвхөн батгатай хэсэгт хэрэглэнэ!Ихэвчлэн орой унтахын өмнө түрхвэл илүү үр дүнтэй!Хар болон цагаан, нүх сүвийн бөглөрлөөс үүссэн батганд зориулсан эмчилгээний гель 20gAclean Gel нь батганд зориулсан эмчилгээний гель бөгөөд 2% салицилын хүчил агуулдаг. Энэ нь арьсны нүх сүвийг дотроос нь цэвэрлэж, тослогийн илүүдлийг багасган, батганы үүсэх шалтгааныг арилгах зорилготой бүтээгдэхүүн юм.Salicylic Acid 2% найрлага нь:1. Нүх сүв доторх тос, бохирдлыг уусгана2. Үхэжсэн арьсны эсийг гуужуулна3. Хар, цагаан батгыг багасгана4. Батганы үрэвслийг намдаах үйлчилгээтэй.Tea Tree Oil нь:1. Нянгийн эсрэг үйлчилгээтэй2. Арьсыг давхар тайвшруулна.Салицилын хүчил нь тосонд уусдаг тул тослог арьсанд илүү үр дүнтэй.Ямар батганд тохиромжтой вэ?1. Хар батга (blackheads)2. Цагаан батга (whiteheads)3. Комедональ буюу бөглөрлийн гаралтай батга4. Хөнгөн, дунд зэргийн батга5. Тослог болон холимог арьсМаш гүн идээтэй, хүнд хэлбэрийн батганд дангаар хангалтгүй байж болно!Хэрэглэх заавар:1. Нүүрээ зөөлөн цэвэрлэж, бүрэн хатаана.2. Батгатай хэсэгт нимгэн давхаргаар түрхэнэ.3. Өдөрт 1–2 удаа хэрэглэнэ.Анх хэрэглэж байгаа бол өдөрт 1 удаа түрхэж, арьсны урвалыг ажиглана.Ихэнх тохиолдолд 2–4 долоо хоногт үр дүн ажиглагдана.
Таны дааврын түвшин ямар байгаа нь, хэр тэнцвэртэй байгаа нь таны нүүр царайгаар илэрдэг гэдгийг та мэдэх үү?

