Энэхүү тосон цэвэрлэгч нь бүх төрлийн нүүрний будгийг маш зөөлнөөр арилгаж, арьсны гүнд хуримтлагдсан бохирдлыг ч сайтар цэвэрлэж өгдөг. Мөн чийг тэжээлийг нөхөж өгөхөөс гадна, нүхжилтийг багасгаж, хар батга арилгах үйлчилгээг давхар үзүүлдэг.
Найрлагадаа шар буурцгийн тос орсон бөгөөд шар буурцгийн тос нь арьсны нүхжилтийг өдөөхгүйгээр арьсыг илүү толигор болгодог. Мөн арьсан дээр хамгаалалтын давхарга үүсгэж, арьсыг хуурайшихаас сэргийлдэг. Давхар маш олон төрлийн тосны найрлага орсон бөгөөд энэ дундаас Жожоба ойлыг онцолж дурьдвал. Химийн бүтэц нь хүнийхтэй төстэй учраас арьсанд маш сайн нэвтэрдэг. Нүхжилтэнд үүссэн тослогийг зөөлөн хайлуулж, нүх сүвэнд байгаа хог хаягдлыг арилгахад үр дүнтэй нөлөө үзүүлдэг.
Тиймээс нүхжилт ихтэй, хар батга гарамтгай арьстай бол энэхүү тосон цэвэрлэгчийг заавал хэрэглэж үзээрэй.