
MASIL 8 Seconds Salon Hair Mask нь хуурайшиж, гэмтсэн үсийг богино хугацаанд арчилж, чийгшүүлэн, тэжээл өгөх зориулалттай өндөр концентрацтай шингэн маск юм.
Устай холилдоход шингэн бүтэц нь өтгөн кремэн бүтэц болж хувирдаг онцлогтой. Үсийг зөөлрүүлж, ширэлдэж орооцолдохыг багасган, илүү толигор, гялалзсан харагдахад тусална.
Найрлага:
Hydrolyzed Keratin: Үсний бүтцийг арчилж, гэмтсэн үсийг илүү толигор харагдуулна.
Hydrolyzed Collagen: Үсийг зөөлрүүлж, уян хатан байдлыг дэмжинэ.
Panthenol: Үсийг чийгшүүлж, хуурайшилтыг багасгахад тусална.
Amino Acids: Үсийг тэжээж, зөөлөн, торгомсог болгоход тусална.
Oat Extract: Үс болон хуйханд тав тухтай мэдрэмж өгнө.
Ургамлын хандууд: Үс арчилгааг дэмжиж, эрүүл, өнгөлөг харагдуулахад тусална.
-Хуурайшиж, хугарамтгай болсон үс
-Будаг, химийн үйлчилгээнээс гэмтсэн үс
-Ширэлдэж, орооцолддог үс
-Үзүүр хэсгээрээ салаалж, хуурайшсан үс
-Зөөлөн, гялалзсан, торгомсог үстэй болохыг хүссэн хүмүүст илүү тохиромжтой.
Хэрэглэх заавар:
-Үсээ шампуниар угааж, усыг нь бага зэрэг шавхана.
-Маскаа нойтон үсний дунд хэсгээс үзүүр хүртэл жигд түрхэнэ.
-Зөөлөн массажлан 8 секунд байлгана.
-Бүлээн усаар сайтар зайлна.
-Маш их гэмтсэн, хуурайшсан үсэнд 3–5 минут байлгаж хэрэглэх боломжтой.