
Abib брэндийн арьсыг зөөлөн гуужуулж, чийгшүүлэн, толигор гэрэлтсэн харагдуулах үйлчилгээтэй PHA найрлагатай тонер.
Арьсны өнгө төрхийг сэргээж, үхэжсэн эсийг зөөлөн гуужуулахын зэрэгцээ чийгшлийг нөхөж, арьсыг илүү зөөлөн, толигор болгоход тусална.
Найрлага:
PHA (Gluconolactone) – Арьсны үхэжсэн эсийг зөөлөн гуужуулж, барзгар гадаргууг толигор болгоход тусална.
Jericho Rose Extract – Чийгээ хадгалах чадвараараа алдартай ургамлын ханд бөгөөд арьсны чийгшлийг дэмжинэ.
Niacinamide (В3 витамин) – Арьсны өнгийг жигд харагдуулах, хамгаалах давхаргыг дэмжинэ.
Panthenol (В5 витамин) – Арьсыг тайвшруулж, чийгшүүлэхэд тусална.
Hyaluronic Acid – Арьсны чийгийг нөхөж, чийглэг булбарай байлгана.
Centella Asiatica (Cica) – Арьсыг тайвшруулж, хамгаалах үйл ажиллагааг дэмжинэ.
Ceramide NP – Арьсны хамгаалах давхаргыг дэмжиж, чийг алдагдахаас сэргийлэхэд тусална.
Арьсны төрөл: Хуурай, хэвийн, холимог болон өнгө үзэмжээ алдсан, барзгар гадаргуутай арьсанд тохиромжтой.
Хэрэглэх заавар: Нүүрээ цэвэрлэсний дараа тохирох хэмжээгээр алган дээрээ авч, нүүр болон хүзүүндээ жигд тараан зөөлөн товшиж шингээнэ. Эхлээд 7 хоногт 2–3 удаа хэрэглэж, арьс дассан үед давтамжийг нэмэгдүүлж болно. Дараа нь чийгшүүлэгч тос түрхэнэ. Өдөр хэрэглэсэн тохиолдолд нарны хамгаалалтын тос заавал хэрэглээрэй.