

Dr. DYK ULTRA VITA-C SERUM 13.5% (Арьс гэрэлтүүлэх + Үрчлээний эсрэг)
Үйлчилгээ:
-Vitamin C 13.5% – Арьсны өнгийг жигдлэх, бүдэг бараан харагдах байдлыг багасгах, арьсыг гэрэлтсэн харагдуулахад чиглэнэ.
-Антиоксидант үйлчилгээтэй тул гаднын орчны нөлөөнөөс арьсыг хамгаалахад дэмжлэг үзүүлнэ.
-Коллагены нийлэгжилтийг дэмжих замаар арьсны уян хатан байдал, нарийн үрчлээний харагдах байдлыг сайжруулахад тусална.
Ямар төрлийн арьсанд тохиромжтой вэ?
-Нөсөө, бараан толботой
-Нарны толботой
-Батганы дараах бараан толботой
-Арьсны өнгө жигд бус байдалтай
-Гундаж, гандсан арьсны өнгөнд
Хэрэглэх заавар:
1. Нүүрээ цэвэрлэнэ
2. Тонер түрхэж шингээнэ
3. Vita-C Serum-ээс хэдэн дуслыг нүүр, хүзүүндээ жигд түрхэнэ.
4. Дараа нь чийгшүүлэгч тос хэрэглэнэ.
Өглөө хэрэглэж байгаа бол SPF 30–50 нарны тос заавал хэрэглээрэй!
Анх хэрэглэж байгаа бол: 7 хоногт 2–3 удаагаас эхэлж хэрэглэх, арьс дасвал хэрэглээг нэмэгдүүлэх нь тохиромжтой.
Анхаарах зүйл:
Vitamin C 13.5% нь харьцангуй идэвхтэй концентраци тул мэдрэмтгий арьсанд эхэндээ бага зэрэг хорсох, улайх шинж илэрч болно. Нүдний орчимд хэрэглэхээс зайлсхийж, цочрол их гарвал хэрэглэхээ зогсооно.
Мөн Vitamin C-ийн бүтээгдэхүүнүүд гэрэл, дулаан, агаарт мэдрэмтгий байдаг. Тиймээс савыг сайтар хааж, нарны шууд тусгалаас хол хадгалах нь зүйтэй.
Нээсний дараа: 2 сарын дотор хэрэглэх тэмдэглэгээтэй!