
Chamos CosmeticsДавстай биеийн гуужуулагч (Body Scrub)
Найрлага:
Houttuynia Cordata (Хоуттуйния) ханд – Арьсыг тайвшруулж, улайлт болон илүүдэл тослогийг багасгана.
Байгалийн давс – Үхэжсэн арьсны эсийг зөөлөн гуужуулж, арьсыг толигор болгоно.
Чийгшүүлэгч найрлага – Гуужуулсны дараа арьсыг хэт хуурайшуулахгүй байхад тусална.
Үйлчилгээ:
Үхэжсэн арьсны эсийг гуужуулна.
Арьсны барзгар байдлыг багасгана.
Арьсыг илүү зөөлөн, толигор болгоно.
Нүх сүвийг цэвэрлэхэд дэмжлэг үзүүлнэ.
Арьсыг сэргээж, эрүүл харагдуулна.
Хэрэглэх заавар:
Биеэ бүлээн усаар норгоно.
Тохирох хэмжээний скрабыг авч гар, тохой, өвдөг, өсгий зэрэг барзгар хэсэгт зөөлөн иллэг хийж түрхэнэ.
1–2 минут массаж хийсний дараа усаар сайтар зайлна.
Дараа нь биеийн тос эсвэл чийгшүүлэгч түрхвэл илүү үр дүнтэй.
Хэрэглэх давтамж:
7 хоногт 1–2 удаа хэрэглэхийг зөвлөж байна.
Мэдрэмтгий арьстай бол 7 хоногт 1 удаа хэрэглэхэд хангалттай.
Хэнд тохиромжтой вэ?
Барзгар, хуурай арьстай хүмүүс
Тохойн хэсэг, өвдөг, өсгий харлаж барзгар болсон арьс
Батганы дараах биеийн арьсны арчилгаа хийх хүсэлтэй хүмүүс
Анхаарах зүйлс:
Шарх, үрэвсэлтэй хэсэгт хэрэглэхгүй.
Нүүрэнд хэрэглэхийг зөвлөдөггүй.