Aclean Gel нь батганд зориулсан эмчилгээний гель бөгөөд 2% салицилын хүчил агуулдаг. Энэ нь арьсны нүх сүвийг дотроос нь цэвэрлэж, тослогийн илүүдлийг багасган, батганы үүсэх шалтгааныг арилгах зорилготой бүтээгдэхүүн юм.
Salicylic Acid 2% найрлага нь:
1. Нүх сүв доторх тос, бохирдлыг уусгана
2. Үхэжсэн арьсны эсийг гуужуулна
3. Хар, цагаан батгыг багасгана
4. Батганы үрэвслийг намдаах үйлчилгээтэй.
Tea Tree Oil нь:
1. Нянгийн эсрэг үйлчилгээтэй
2. Арьсыг давхар тайвшруулна.
Салицилын хүчил нь тосонд уусдаг тул тослог арьсанд илүү үр дүнтэй.
Ямар батганд тохиромжтой вэ?
1. Хар батга (blackheads)
2. Цагаан батга (whiteheads)
3. Комедональ буюу бөглөрлийн гаралтай батга
4. Хөнгөн, дунд зэргийн батга
5. Тослог болон холимог арьс
Маш гүн идээтэй, хүнд хэлбэрийн батганд дангаар хангалтгүй байж болно!
Хэрэглэх заавар:
1. Нүүрээ зөөлөн цэвэрлэж, бүрэн хатаана.
2. Батгатай хэсэгт нимгэн давхаргаар түрхэнэ.
3. Өдөрт 1–2 удаа хэрэглэнэ.
Анх хэрэглэж байгаа бол өдөрт 1 удаа түрхэж, арьсны урвалыг ажиглана.
Ихэнх тохиолдолд 2–4 долоо хоногт үр дүн ажиглагдана.