Хамгийн сайн ашигтай бактерийг хамт ууцгаая.
BB LAB Probiotics W
Цайртай, 5 Тэр бум ашигтай бактерийн баталгаатай энэхүү бүтээгдэхүүнийг БНСУ ын NutriOne компани эмэгтэйчүүдэд тусгайлан зориулсан ба тэдний гайхамшигт бүтээлүүдийнх нь нэг юм.
Пробиотик гэж юу вэ?
- Пробиотик нь хүний биед хэрэгтэй амьд бичил организм бөгөөд зүрх, хоол боловсруулах эрхтэн, дархлааны эрүүл мэндэд нэн тустай бактери юм. Хүний гэдсэнд 1000 орчим төрлийн бичил организм агуулагддаг ба үүний ихэнх нь бүдүүн гэдсэнд байдаг аж. Тэдгээр нь бодисын солилцоог идэвхжүүлж байдаг болохоор зарим судлаачид “мартагдсан эрхтэн” гэх нь ч бий. Функцийнхээ хүрээнд К болон зарим В витаминуудыг ялгаруулж, богино гинжит өөхнүүдийг (butyrate, propionate, acetate) ислэг болгож гэдэсний ханыг тэжээж байдаг. Ингэснээрээ дархлааны системийг өдөөж биед орж ирэх хэрэггүй бодисыг эсэргүүцдэг ажээ. Хэвийн жингээ барихад хамгийн их үүрэг гүйцэтгэдэг энэхүү бичил биет нь нас ахих тусам хүний биед цөөрч багасаж байдаг нь харамсалтай.
Бидний танд санал болгож буй энэхүү бүтээгдэхүүний тайлбарыг зураг бүрийн доор орууллаа.